Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Алтанцэцэг, ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ. Уулзалтын үеэр хувиараа бизнес эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад хотын төвд газрын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх танхимтай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жижиг дунд бизнесийг олон нийтэд сурталчлан таниулж, тэдэнд дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучилж, тэдний чадавх хөдөлмөрийг үнэлэх гэх мэт үр дүнтэй саналыг залуучууд дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд “Залуучуудаа сонсох өдөр”-т 270 гаруй залуус оролцож, тэдний санал хүсэлтийн дагуу 60 гаруй сая төгрөгийн ажил хийсэн гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.