Алагшаа говийн гайхамшиг

Алагшаа говийн гайхамшиг

НЭГ КИЛОГРАММ НООЛУУР 1000 ЮАНЬ 
Хан тэнгэр Алагшаа хачин гайхамшигаараа хорвоод алдартай. Шаргал элс, тэнэгэр говь, Алтан тоорой, галавын говийг туулсан ганган улаан тэмээ, ноолуурын цагаан ямаа нь хүртэл олон гайхамшгийг бүтээжээ.
Алагшаагийн ноолуурын цагаан ямаа нь ган хуурай элсэн цөлд л байдаг тэмээ байсан ч одоо орон нутгийн шилдэг үүлдрийн ямаа болсон төдийгүй улсын дотоодын үүлдрийн хамгийн сайн ямаа болно.
Алагшаа ноолуурын ямаа 700 мянга, жилд бараг 260 тонн ноолуур боловсруулж, ерөнхий өртөг нь 5.7 доншуур төгрөгт хүрч байна.
2011 онд Алагшаагийн ноолуурын цагаан ямааг ХАА-н яамнаас ХАА-н бүтээгдэхүүний уул гаралтын орны газар зүйн илэрхийлэлт тэмдгийг данслан үнэмлэх олгожээ. 2021 онд Алагшаа аймаг 20 сая юань хөрөнгө оруулалт хийж, сайн үүлдрийн ямааг үржүүлж үр, төлийг нь хамгаалах, нарийн төрөлжүүлэн эдээшүүлэх, төрөл тэмдгийг гүйцээх, борлуулалтыг сайжруулах зэрэг ажлыг хийжээ.
Одоогийн байдлаар Аалагшаа аймгийн ноолуурын цагаан ямааг 74 мянган кв.км талбайд хамгаалалтанд авч, цагаан ямаа, ухны талбай, гол болгосон сүрэг, үржүүлэх сүрэг зэргийг  үржүүлэн бойжуулах систем байгуулаад байна.
Алагшаагийн ноолуурын цагаан ямааны торгон ноолуур нь дэлхийд тэргүүлж “Ширхэглэг алмааз”, “Онц цагаан”  зэргээр алдаршжээ. Жишээлбэл Италийн Чайгваан олон улсын алтан шагнал, Дундад улсын хоёрдугаар хугацааны хөдөө аж ахуйн үзүүлэнгийн цуглааны тэргүүн шагналыг тус тус хүртсэн юм.
Өдгөө бүх улсын ноолуур боловсруулах оронд Алагшаагийн ноолуурын цагаан ямааны үүлдрийн  зах, дэлгүүрийг байгуулж, жилд 10 мянга гаруй ухна ханган, Алагшаагийн ноолуурын цагаан ямааны шилдэг үүлдрийг дэлхийн хамгийн шилдэг үүлдэр болгон сайжруулж,  Алагшаа говийн бас нэг гайхамшгийг бүтээх зорилготой байна.

Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй 

  • 452

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313