Хөлөнбуйр хотын радио телевиз хорооны монгол нийгмийн хүмүүжлийн хэлтэсийн эрхлэгч, нэрт хөтлөгч Урансод.
Мэдээ мэдээллийн ажилтан болоод хориод жил болчихлоо, арван жилийн турш би нутаг орныхоо хөгжил, иргэдийн амьдралын дэвшилийг нүдээрээ үзэж сэтгэлээрээн мэдэрч явсан юм. Анхан шатны малчид тариачдын амьдралын нөхцөл бололцоо сайжирч, ямарч саадгүй нэвтрэх зам харилцаа, мэдээ зуучлуурын хөгжилт нь нутгийн минь бахархам хувиралт билээ.
Хөлөнбуйр хот бол ой шугуй, тал нутаг, нуга газар нуур бүрд, гол горхитой үзэсгэлэнт сайхан нутаг, мөн ч цаг үеийн урсгалыг даасан одоохичилсон хот юм. Хөлөнбуйр хот манай орны зүүн хойд хэсэгт байрлаж 262062 кв. км талбайтай. 2242875 хүн амтай.
Талын сувд Хайлар. Хайлар тойрог бол Хөлөнбуйр хотын засгийн ордны суугаа газар
Хилийн хот Манжуур. Өндөр сүрлэг улсын хаалга \ 5А зэрэглэлийн аялал жуулчлалын орон\, Матерушка, Орос барааны дэлгүүр, Заланнуурын эртний Арслан зааны хөшөөтэй цэцэрлэгтэй.
Мэргэл гол . Хөлөнбуйр хотын Хуучин барга хошуунаас эх авч 319км урттай, зүүн хойноос баруун өмнөөшөө урсаж Хөх-нуурт цутгаж, залгаад Хайлар голтой нийлдэг.
Эргүнагийн нуга газар. Эргүнагийн нуга газрын үзэмжийн орон нь “Ази тивийн нэгдүгээр нуга газар” гэх алдартай.
Зуны сайхан улиралд Хөлөнбуйрт саатхуйяа их хот өвч ногооноор хуяагалж, үнэхээр үзэмжтэй, би та бүхэнтэйгээ Хөлөнбуйрт болзож байна. Тэгээд нутгийнхаа минь зүйрлэшгүй их хөгжилт дэвшлийн тухай залгаад хүүрнэе!
Эх сурвалж: ӨМ-ын радио телевиз хорооны Соёлын программ үулдэж дамжуулах төвийн шинэ зуучлуур болон Хөлөнбуйр хотын радио телевиз хороо, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй