Сансрын мөрөөдлөө илгээснээр үзэсгэлэнд оролцох боломжтой

2022 оны 5-р сарын 5 өдөр

Хятадын сансрын өдөрлөг тохиосонтой холбоотойгоор Хятадын Шинжлэх ухаан технологийн ордон сансар огторгуйн сэдэвт үзэсгэлэн зохиож, Хятадын 60 гаруй хүүхдийн уран бүтээлийг дэлгэлээ.
△“Хэрэв би сансрын станцад хүрвэл” \Бээжингийн Шичэн дүүргийн Багшийн сургуулийн харьяа бага сургуулийн Шюй Зычи \
△“Мянганы  болзоо”  \Бээжингийн Шичэн дүүргийн Багшийн сургуулийн харьяа бага сургуулийн Лүө Жао-И\
△“Одот орчлонгийн мөрөөдөл” \ Хэбэй мужийн Шинтай хотын Линьчэний туршилтын дунд сургуулийн Жао Зэмяо\
△“Тяньгүний шинэ хот” \Сычуань мужийн Чэндү хотын Шышы нэгдмэл дунд сургуулийн Ли Мэнчэнь\
△“Сансраар аялах” \Хайнань мужийн Санья хотын Наньшинь бага сургуулийн Ли Шянькай\
Хятадын Сансрын станцын Тяньхэ үндсэн бүхээг ноднингийн 4-р сард сансарт хүрч хойш, хоёр удаа сансрын нисэгчид очин ажилласан. Шэньжөү-12-ын сансрын нисэгчид 3 сар, Шэньжөү-13-ын сансрын нисэгчид 6 сарын хугацаатайгаар нийт 6 сансрын нисэгч ажилласан билээ. Энэ жилийн сүүлчээр Хятадын сансрын станцыг байгуулж дуусах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сансрын нисэгчид ирж ажиллах боломжтой болох юм. 
Хэрвээ та сансар огторгуйн талаар сонирхож, сансарт нисэхийг мөрөөддөг бол өөрийн сансрын аяллын төсөөллөө уран зурагт буулгаж бидэнд илгээгээрэй. Ирүүлсэн бүтээлүүдээс шалгаруулж Хятадын шинжлэх ухаан технологийн ордны үзэсгэлэнд оролцуулна. Та 2022 оны 6-р сарын 10-наас өмнө  өөрийн холбогдох хаягаа тодорхой бичиж crimongol@gmail.com и-мэйлээр илгээгээрэй. Мөн та Хятадын сансрын нисэгчтэй шууд холбогдож, тэдний ажил, амьдралын талаар мэдэхийг хүсвэл бидэнд сонирхсон асуултаа илгээх боломжтой. 
Эх сурвалж: https://mongol.cri.cn
Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Яргуй

  • Туяа
  • 248
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313