НҮБ Хятадын сансрын станцыг ”Агуу жишээ” гэж нэрлэсний учир юу вэ?

2022 оны 4-р сарын 16 өдөр

 Хятадын Шэньжөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээг 04-р сарын 16-ны үдээс өмнө амжилттай газардлаа. Гурван сансрын нисгэгчтэй энэхүү баг тойрог замд 183 хоног ажиллаад эх дэлхийд буцан иржээ. Ингэснээр Хятад улс сансрын станцын зангилааны технологийг шалгах үе шатаа дуусгаж, “Сансрын орон зайг дэлхий нийтээр хуваалцъя” гэсэн НҮБ-ын санаачилгыг биелүүлэхэд ахиц дэвшил гаргалаа.
  Шэньжөү-12 нь дэлхийн бөмбөрцгийг 11 эргэж, нэг хоногоос илүү цаг зарцуулан эргэж буцдаг байсан бол Шэньжөү-13 нь тав эргээд хэдхэн цагийн дараа эх дэлхийдээ ирлээ. Хот хооронд явахаас ч богино цаг зарцуулсан нь технологийн шинэчлэлтийг бодитой харуулж байна.
  Өнгөрсөн хагас жилийн турш Шэньжөү-13 хөлөг товлосон бүх ажлаа биелүүллээ. Тухайлбал: Гурван сансрын нисэгч хоёр удаа бүхээгээс гарсан, технологийн олон туршилт хийсэн. Улмаар сансраас хичээл заасан зэрэг олон ажлыг анх туршин гүйцэтгэсэн билээ.
  Хятадын сансрын станц бүтээн байгуулалтын үе шатандаа орж, тус салбарынхан 60-180 тоннын том оврын сансрын станцыг бие даан байгуулах зорилт тавин ажиллаж байна. Хэдэн жилийн дараа тойрог зам дахь цорын ганц сансрын станц болох магадлалтай байгаа ба зөвхөн Хятад улсын шинжлэх ухаан технологийн салбар дахь амжилт төдийгүй, улс гүрнүүд хамтран сансар огторгуйн судалгаа шинжилгээ хийх шинэ үе шатны эхлэл юм.
   Хятад улс сансрын станцаа НҮБ-ын гишүүн орнуудад нээлттэй байлгаж буй нь тус салбарын түүхэн дэх анхны тохиолдол юм. Өдгөө 17 улс орон, 23 бодит цогцын 9 төсөл нь Хятадын сансрын станцын шинжлэх ухааны туршилтын анхны төсөлд хамрагджээ. 
    НҮБ-ын Задгай сансрын орон зайн албаны дарга Симонетта Ди Пиппоо:
- Хятад улс сансрын станцаа нээлттэй болгосон нь НҮБ-ын “Сансрын орон зайг дэлхий нийтээр хуваалцъя” гэсэн санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд “Агуу их үлгэр жишээ” мөн гэж илэрхийллээ.
Тэртээ 1985 онд Сансрын судлаачдын холбооны гүйцэтгэх захирал Энди Тёрнеж хэлэхдээ: - "Бидэнд нийтлэг хэл, соёл байхгүй ч сансар огторгуйг судлах, технологийн үр дүнг "Нэг дэлхий"-д ашиглах нэгдмэл зорилго бий. "Дэлхийд үүд хаалгаа нээж буй Хятадын сансрын станц нь бүх хүн төрөлхтний хамтын гэр" болж, сансар огторгуйн салбарт хүн төрөлхтний эв нэгдлийг бүтээхийн төлөө хийж байгаа Хятад улсын цуцашгүй хүчин чармайлтыг гэрчлэх болно" хэмээж байв.

Эх сурвалж: http://www.solongonews.mn   Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Гялбаа

  • Туяа
  • 239
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313