Номын ач тус

2022 оны 3-р сарын 23 өдөр

Та номноос хөндийрөөд хэр удаж байгаа вэ? Нэг бодоод үзээрэй! Гар утас, интернэт таны амьдралын хэвшил болсон юм биш биз? Хэрэв тийм бол та одооноос ном уншиж эхлээрэй! Учир нь АНУ-ын судалгаагаар ном  унших нь мэдлэг тэлэхээс гадна эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Үүнд:

Нэг. Их тархины өтлөлтөөс сэргийлэх. Их тархи нь булчингийн адил дасгал хөдөлгөөний үр дүнд сайжирдаг.  Тиймээс ном уншиж их тархины идэвхжил, санах ой зэргээ сайжруулан, өтлөлтөөс сэргийлэх боломжтой аж.

Хоёр. Даралт бууруулах. Английн нэгэн их сургуулиас явуулсан судалгаагаар даралт буулгах олон аргын дотроос ном унших нь хамгийн үр дүнтэй бөгөөд ердөө 6 минутын дотор даралтыг 68% буулгаж, дуу сонсох, зугаалахаас илүү үр дүнтэй болохыг нотолжээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд ном унших үед хүний стресс багасгаж, бие махбодийг тайвшруулж чадна гэж үздэг.

Гурав. Ой тогтоолтыг сайжруулна. Номын үйл явдал, хүний нэр, уран дүрслэл зэрэг нь уншигчдад мэдээллийн эх сурвалж болдог бөгөөд ном унших үед их тархи эдгээр зүйлсийг тун амархан тогтоодог тул ой тогтоолт илүү сайжирдаг байна.

Дөрөв. Амьдралын хэв маягт эерэгээр нөлөөлнө. Ном унших дуртай хүний ажил, амралт болон хооллох дадал зуршил нь ном уншдаггүй хүнийхээс илүү эрүүл байдгийг АНУ-н судлаачид баталжээ. Нэг талаар тэд эрүүл мэндийн мэдлэгийг номноос сурч эзэмшихийн зэрэгцээ  амьдралдаа сэтгэл ханамжтай, өөрийгөө болон бусдыг хайрлахад суралцдаг байна.

Тав. Анхаарал төвлөрөлт сайжрах. Интернетийн эрин үед бидний анхаарлыг сарниулах олон зүйл бий болж бидний анхаарал төвлөрөлтөнд сөргөөр нөлөөлөх болсон. Харин ном унших үед анхаарал сайн төвлөрч, анхаарлын тогтворжилт нэмэгддэг байна.  Тиймээс анхаарлын төвлөрөлтөө сайжруулахын тулд ном тогтмол унших нь зөв юм. 
 
Эх сурвалж:: Ардын нет, Хөлөнбуйр өдрийн сонин Яргуй хөрвүүлэв

  • Туяа
  • 263
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313