Өмнөд Суданд 8 сая гаруй хүн ноцтой өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байна

2022 оны 3-р сарын 21 өдөр

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр саяхан хийсэн мэдэгдэлдээ, Өмнөд Суданд урьд өмнө байгаагүй үр тарианы хомсдол нүүрлэж буйг сэрэмжлүүллээ. Хуурай улирал, ган гачигаас шалтгаалан үр тариа хомсдож, Өмнөд Суданд их төлөв 8.3 сая хүн (дүрвэгсдийг багтаагаад) цаашид хэдэн сар хүнд хэцүү өлсгөлөнтэй тулгарах эрсдэлтэй болжээ. “2022 оны хүмүүнлэгийн хэрэгцээний тойм”-оос үзвэл, өмнөд Суданд үзүүлэх тусламж дуусаж, дараагийн 6 сард Дэлхийн Хүнсний Хөтөлбөр санхүүжилтийн дутагдалд орж байна хэмээн уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
    Өмнөд Суданы дэд ерөнхийлөгч Ребекка 3-р сарын 17-нд Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс Өмнөд Суданд суугаа төлөөлөгч Мэттью Холлингворттой уулзаж, хоёр тал Өмнөд Суданы хүмүүнлэгийн нөхцөл байдал, ялангуяа үр тарианы аюулгүй байдлын асуудлаар санал солилцжээ. Мэттью Холлингворт хэлэхдээ: "Дэлхийн хүнсний хөтөлбөр нь тусламж шаардагдаж буй гамшгийн бүсийн иргэдэд цаашид ч тусламж үзүүлэн, улс оронд чиглэсэн ажлын хөтөлбөрөө шинэчилж, Өмнөд Суданы үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болно" хэмээв.

    Эх сурвалж: https://mongol.cri.cn/ Хөлөнбуйр өдрийн сонин. Яргуй.

  • Туяа
  • 316
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313