Алслагдсан багийн өрхүүд төвийн шугамд холбогдох боломж бүрдэв

2018 оны 1-р сарын 19 өдөр
\"\"Дорнод аймгийн Хэрлэн сумын баруун захад орших 3 дугаар багийн нутагт баригдах Мянган айлын орон сууц руу дэд бүтэц тавьж дуусгасан нь өнгөрсөн онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг байсан юм. Ийнхүү дэд бүтэц тавьснаар Хэрлэн сумын 2, 3-р багийн гэр хорооллын өрхүүдийн тулгамдсан олон асуудлыг шийдэхэд чухал алхам болжээ.

Ингэснээр тус багийн айл өрх, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд халуун, хүйтэн устай дэд бүтцэд холбогдож, тохь тухтай орчинд ажиллаж амьдрах боломж бүрдлээ.

Аймгийн төвөөс алслагдсан 3 дугаар багийн нутагт нийт 48 га газарт барих орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ барих 5,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дээрх ажил 2016 онд эхэлсэн байна. Харин өнгөрсөн жил гадна инженерийн шугам сүлжээний өргөтгөл, дэд өртөө, насосны станцын барилга, шугам хоолойг өргөтгөн шинэчилж ажиллуулах, дулааны шугамын газар шороо, шуудуу тэгшилгээ, ул бетон, ханын цутгалт зэргийг хийж дуусгажээ.
  • Отгонтуяа
  • 355
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313