11-р сарын 4-ний өдөр Хятадын олон улсын импортын 4 дэх удаагийн үзэсгэлэн Хун Чяо олон улсын эдийн засгийн форум Шанхайд болов. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин уг нээлтэд үг хэлэв.
Хятадын олон улсын импортын экспо нь дэлхийн анхны импортын сэдэвтэй үндэсний хэмжээний үзэсгэлэн юм. Энэхүү үйл ажиллагааг Ши Жиньпин өөрөө төлөвлөн хийжээ. Ши Жиньпин өмнөх гурван удаагийн нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэхдээ нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулж, эдийн засгийн даяаршлыг дэмжих Хятадын байр суурийг онцолж, Хятадын нээлттэй шинэ арга барилуудыг мэдэгдсэн юм. Хятадын олон улсын импортын экспо нь гадаад ертөнц Хятадын нээлттэй байдлыг ажиглах чухал цонх болжээ.
Энэ удаа тэрээр Хятад улс дээд төвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, эдийн засгийн даяаршлыг ахиулан илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хожсон чиглэлээр хөгжих шийдвэр өөрчлөгдөхгүй гэв.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлтийг зөв чиглэлээр хөгжүүлэхийг дэмжиж, олон талт худалдааны тогтолцоог багтаамжтай хөгжүүлэхийг дэмжиж, хөгжиж буй гишүүн орнуудын хууль ёсны эрх ашгийг дэмжинэ гэжээ.
Тэрээр онцлохдоо: Хятад улс дижитал эдийн засаг, төрийн өмчит аж ахуйн нэгж зэрэг сэдвүүдийн хэлэлцээнд идэвхтэй, нээлттэй байр сууриар оролцож, олон талт худалдааны тогтолцооны олон улсын дүрмийг боловсруулах гол сувгийн статусаа хамгаалж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.
Ирэлт http://krl.hlbrdaily.com.cn/news,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл