”Тэргэл сар”-ны баярын үеэр аялал жуулчлалаас 288 сая юанийн орлого олов

2021 оны 10-р сарын 18 өдөр

”Тэргэл сар”-ны баярын үеэр Хөх хотын захиргаа аялал жуулчлалаас 288 сая юанийн орлого олов. Амралтын гурав хоногт 670800 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,3 хувь өссөн үзүүлэлт юм гэж Хөх хотын Соёл, аялал жуулчлал, радио, кино, телевизийн товчооноос  мэдээлжээ. Цар тахлаас өмнөх үеийн түвшнийг  80.7 хувь сэргээж чадсанаар дээрх амжилтад хүрсэн байна. Амралтын өдрүүдэд Хөх хотын Соёл, аялал жуулчлалын холбогдох байгууллагууд цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын ажлыг сайтар хангаж  "Тэргэл сар"-ны уламжлалт баярын олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулжээ.  Энэ жилийн онцлог нь "Ардын театр" нэртэй ард түмэндээ зориулсан тоглолтыг өдөр бүр өглөөнөөс орой болтол нийт 18 удаа сонирхуулсан нь жуулчдын сонирхлыг ихэд татсан юм. Мөн төрөл садан, найз нөхөд, эцэг эх, үр хүүхэдтэйгээ уулзах намрын аяллыг ойрын болон хотын зах хүртэлх зайд зохион байгуулсан нь хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа.
 Эх сурвалж: Найруулагч: Т.БУЯНХИШИГ, СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
   ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 285
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313