Гэрэлбаатар /хөрөг/

2018 оны 1-р сарын 18 өдөр
 \"\"Сайн байцгаана уу? Эрхэм уншигчид аа. Бид энэ буландаа \"Дорнод зон\" сэтгүүлийн дугааруудаас \"амттай, шимтэй\"-г нь сорчилж хүргэх болно. 

\"Хан Шувалдай\"-н Гэрэлбаатар гэдэг нэр тод томруун сонсогдож эхэлсэн нь 2009, 2010 оны л үесэн. \"Хан Шувалдай\"-н барилгууд ар араасаа сүндэрлэж, байр байшин сонирхсон хэн бүхэн тэднийхийг л сонгож байв даа. Тэр ч эрчээр барилгын салбарт энэ залуу яахын аргагүй хүч түрэн орж ирж, өөрийн орон зайг хэдүйн дархалжээ. Амь амьдралынхаа замналыг эцэг өвгөдийн тахилгат \"Хан Шувалдай\" уулаараа нэрлэж, энэ цагийн бизнесийн алдар хийморио тахиж эхэлсэн түүх нь 2008 он юм. 

Гэрэлбаатараас нэг тийм алсын ухаан, эр хүний жудаг, эрч хүч мэдрэгдээд байх. Амьд явахын тухайд бус амьдрахын тулд ирээдүйгээ алслан харж чаддаг хүнийг би хувьдаа эр хүн гэж үнэлдэг. Манайхан тийм хүнийг \"мужик\" гэдэг биз дээ. 

Аль л зах зээлийн үеэс наймаа хийж, өөрийн гэсэн багахан бизнес эрхэлж явсан түүнийг барилгын салбарт гэнэт гарч ирж, шуугиулна чинээ хэн ч төсөөлөөгүй байж мэднэ ээ. Чойбалсан хотод шинээр орон сууц баригдах нь нүдний гэм, айлууд хуучин байраа засч янзлаад л аж төрдөг байсан үе. Үүнийг л П.Гэрэлбаатар соргогоор олж харсан. Гуч гаруйхан насны залуу баргийн хүн бэргэмээр энэ салбар руу орох байтугай хашир туршлагатай нь ч тээнэгэлзэж харзнаж байсан цаг. Өнөөдрийн өндөрлөгөөс харахаар тэр чаджээ. Чадахаар барах уу, дан ганц барилгын салбар гэлтгүй сум орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, \"Хан Шувалдай\" групп зуугаад хүнийг ажлын байраар хангаж байна. Хямралтай байгаа энэ үед ч ажилчдынхаа тоог нэмэх бодлого барьж байгаа. 

Үргэлжлэл бий...

\"Дорнод зон\" сэтгүүлийн 2 дахь дугар. 2015 оны гуравдугаар сар 
  • Отгонтуяа
  • 695
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313