Ургацын баярын концертыг гадаадын үзэгчдэд толилууллаа

2021 оны 9-р сарын 22 өдөр

         “2021 оны Хятадын Төв Радио Телевизийн Элбэг ургацын баярын концерт”-ыг дэлхий дахины үзэгч олонд толилууллаа. ХТРТ-ийн Ургацын баярын концертыг анх удаа хилийн чанадад шууд нэвтрүүлж байгаа юм. Гадаадын үзэгчдэд Хятадын уламжлалт соёлыг гүнзгий танилцуулахын тулд  ХТРТ-ийн Олон улсын видео мэдээллийн агентлаг энэ онд анхч удаа гадаадын телевизэд хандан ХТРТ-ийн ургацын баярын концертын хөтөлбөрийг нэвтрүүлэхээр болжээ.  Америкийн Sinovison хятад хэлний телевиз, Канадын Xinflix Media мэдээллийн хэрэгсэл, Кенийн Switch TV, АНЭУ-ын CATV, Малайзын Enjoy TV зэрэг олон улсын  мэдээллийн хэрэгсэл болон Макаогийн радио телевиз, Макаогийн онлайн телевизээр дамжуулах юм. Гадаадын үзэгчдэд билгийн тооллын ургацын баярын соёл уламжлал, ёс заншилтай танилцахад нь дөхөм болгохын тулд Олон улсын видео мэдээллийн агентлаг нарийн төлөвлөлт хийж, концертын хөтөлбөрт анх удаа англи хэлний тайлбар нэмсэн юм. Ургацын баярын зан заншил, ХТРТ-ийн ургацын баярын концертын үүх түүх, энэ оны концертын гол сэдэв зэрэг мэдээллийг нарийвчлан танилцуулахаар болжээ. Концертыг нэвтрүүлэн цацсан орой Олон улсын видео мэдээллийн агентлаг концертын хөтөлбөрийн талаар онцлох мэдээллийг  хүргэж, хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын мэдээллийн хэрэгслүүдэд хангах болно. CCTV вебсайт, Facebook-гийн CCTV-гийн хятад хэлний хуудас, CCTV-гийн олон улсын хуудасны англи хэлний дансаар, мөн түүнчлэн YouTube-ийн CCTV-гийн сар шинийн концертын сувгаар Элбэг ургацын баярын концертыг шууд дамжуулах юм.

//www.solongonews.mn/  ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 287
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313