Дорнод аймагт 640 гаруй аж ахуй нэгж бий

2018 оны 1-р сарын 18 өдөр
 \"\"Үйлдвэрлэл эрхэлж буй ААН байгууллагуудыг цахим мэдээллийн санд бүртгэх ажил Дорнод аймагт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар тус аймагт 640 гаруй ААН бий. Харин боловсруулах үйлдвэрийн салбарт 95 ААН ажиллаж байгаа юм. Цахим мэдээллийн санд бүртгэх ажлын хэсэг дээрх байгууллагуудад мэдээлэл зөвлөгөө өгчээ. 

Цахим мэдээллийн сангийн бүртгэлд эхний ээлжинд сүүлийн гурван жилийн турш татвар төлсөн байгууллагуудыг бүртгэх юм байна. Ингэж бүртгэлд хамрагдсанаар тухайн үйлдвэр аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна олон нийт Монголдоо үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай, хялбар аргаар хүлээн авах боломж бүрдэх аж. 

Улс орон даяар өрнөж буй дээрх бүртгэлд 400-гаад хүнтэй томоохон бүрэлдэхүүн ажиллаж байна.
  • Отгонтуяа
  • 358
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313