АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ 2030 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖИНЭ

2018 оны 1-р сарын 18 өдөр
\"\"Дорнод аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм. Манай аймаг 2030 он хүртэлх аялал жуулчлалын мастер төлөвлөгөөгөө өнгөрсөн онд боловсруулж, цаашид тогтвортой хөгжлийг дэмжиж, байгальд ээлтэй эко аяллыг хөгжүүлэхээ бодлогын баримт бичигтээ тусгажээ.

Дээрх төлөвлөгөөг боловсруулсан судалгааны баг 14 сумын нутагт хоёр ч удаа хээрийн судалгаа явуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, хил дамнасан аялал жуулчлалыг харьцуулан судалжээ.

Дэлхийд тэргүүлэх улс орнуудын жишгээр байгальд ээлтэй аялал жуулчлал, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажилтай, орлоготой иргэдийн тоо нэмэгдэж, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг энэ чиглэлийн судлаачид онцолсон байна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй бүс нутагтаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлснээр Зүүн хойд Азийн аялал жуулчлалын сүлжээнд нэвтрэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.
  • Отгонтуяа
  • 488
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313