ХКН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ХЯТАД, МОНГОЛЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ

2021 оны 7-р сарын 13 өдөр

     ХКН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ХЯТАД, МОНГОЛЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО.   Хятадын Коммунист Намын 100 жилийн ойг тохиолдуулан ХКН болон Хятад улсын тухай ойлголтыг Монголын ард түмэнд улам бүр тодорхой өгөх, хоёр орны найрсаг харилцааны хөгжлийг тасралтгүй дэмжих зорилгоор тус арга хэмжээг Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, МСНЭ-ээс санаачлан, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвөөс зохион байгуулж байгаа юм. Тус арга хэмжээ энэ оны сүүлч хүртэл үргэлжлэх бөгөөд соёл урлагийн үзүүлбэр, үзэсгэлэн, кино үзүүлбэр, олон ангит кино, ном солилцох зэрэг таван томоохон үйл ажиллагааг цахимаар цацах юм.  
       Энэхүү арга хэмжээг интернэтээр гол платформ болгох бөгөөд Хятадын www.cri.cn, www.solongonews.mn, ccchinaweb-ub.org зэрэг сайтуудад тусгай буланг нээж, бүх агуулгыг байрлуулна. Монголын news.mn, livetv, zindaa.mn, Shuum.mn, todotgol.mn зэрэг вэбсайтууд үйл ажиллагааны тодорхой агуулгыг байрлуулж, дээр дурдсан вэбсайтуудын facebook зэрэг нийгмийн сүлжээгээр цацах болно. Мөн баримтат кино, олон ангит кинонуудыг Монголын телевизүүдээр цацах тул та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Дашрамд дурдахад, энэ жил Хятад улсын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хятадын Коммунист нам зуун жилийн турш ард түмнээ аз жаргалтай, үндэстнүүдээ сэргээн мандуулах, дэлхийн эв нэгдлийг эрэлхийлэх анхны эрхэм зорилгоо хэрэгжүүлж, Хятадын ард түмнийг хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн агуу практикт удирдан чиглүүлж, орчин үеийн социалист орныг бүх талаар цогцоор нь байгуулах шинэ аяныг нээсэн юм. Олон жилийн турш Хятад, Монголын хамтын хүчин чармайлтын ачаар хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжин, хүмүүнлэг, соёлын солилцоо улам ойртож, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй нэмэгдэж, үр өгөөжөө өгч, бүх талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгий хөгжиж, дэлхийн сайн хөршийн найрамдлын үлгэр жишээ болж байна.

Эх сурвалж: http://www.solongonews.mn , ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 234
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313