ОРОС, ХЯТАДЫН ХАРИЛЦААНЫ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021 оны 7-р сарын 11 өдөр

       ”Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ” -нд гарын үсэг зурсны 20 жилийн ой, БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Оросын Төрийн Дум өнгөрөгч сарын сүүлээр ”Орос, Хятад 21-р зуунд: Шинэ хэлбэрийн түншлэлийн харилцаа” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа.  Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Төрийн Думын дарга Володин, ОХУ-ын парламент дахь Коммунист намын бүлгийн дарга Зюганов, ОХУ-ын парламент дахь Либерал ардчилсан намын бүлгийн дарга Жириновский, БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуй нар оролцож, гэрэл зургийн үзэсгэлэнг шимтэн сонирхов.
Володин:
- "Орос, Хятадын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ" нь Орос, Хятадын харилцааг тогтвортой эрүүлээр хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлээд Орос, Хятад хоёр орон нээлттэй, харилцан хүндэтгэсэн иж бүрэн хамтын ажиллагааг суурь болгон шинэ хэлбэрийн харилцааг байгуулсан. Улмаар Орос, Хятадын олон салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны хөгжлийн ашиг сонирхолд нийцэж, дэлхийн тогтвортой байдлыг хамгаалж чадсан. Манай хоёр орны энэ найрсаг харилцаа үеийн үед уламжлагдах болно” гэж хэллээ.

Эх сурвалж: http://www.solongonews.mn , ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 296
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313