ӨМӨЗО намын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол боллоо

2021 оны 7-р сарын 10 өдөр

           Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан ӨМӨЗО-ы Намын хорооноос ӨМӨЗО-ы намын шилдэг гишүүн,   шилдэг ажилтан, анхан шатны намын байгууллагад шагнал гардуулах ёслол саяхан болж өнгөрлөө. Ёслолд ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Шы Тайфэн оролцож үг хэлэв. Тэрээр “Бүх шатны намын байгууллагууд болон бүс нутгийн намын гишүүд Ши Жиньпин даргын Хятадын онцлогтой социализмын тухай ойлголтыг сайтар судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Анхны хүсэл зорилгоо үл умартан, эрхэм зорилгоосоо няцалгүй, шинэ зуунд тэмүүлэн, үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулан Хятадын агуу их мөрөөдлийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулаарай” хэмээн онцолжээ. Хурлыг ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь даргалж, ӨМӨЗО-ы Намын хорооны Байнгын хороо, Зохион Байгуулалтын Газрын дарга Ян Вэйдүн шагнал гардуулах тухай шийдвэрийг уншиж сонсгов. ӨМӨЗО-ы Намын хорооноос Гө Чи нарын  намын шилдэг гишүүн 200 хүн, Жян На нарын намын шилдэг ажилтан 100 хүн,  Хөххотын  Тай Пин нийгэм дүүргийн Намын зөвлөл зэрэг  анхан шатны намын 100 байгууллага шагнал гардав. Шы Тайфэн ӨМӨЗО-ы Намын хорооны нэрийн өмнөөс тэргүүний хувь хүн болон тэргүүний хамт олонд халуун баяр хүргэж, түүхийн эл хугацаанд нам, ард түмний төлөө, Өвөр Монголын хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулсан намын ахмад гишүүд, боловсон хүчинд өндөр хүндэтгэл үзүүлж, ӨЗО-ы бүхий л салбар нэгжид шаргуу ажиллаж байгаа намын гишүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “ХКН-аас хувьсгалыг дэмжиж, бүтээн байгуулалт, шинэчлэлийг удирдах агуу түүхэн үйл явцад Өвөр Монголын бүх шатны намын байгууллагууд болон намын гишүүд нам, ард түмэндээ үргэлж үнэнч байж,  түүхийн аль ч цаг үед намтайгаа нягт уялдаж, үүрэг даалгаврыг сайн биелүүлж, бүхий л салбартаа гайхалтай амжилтад хүрсэн. Өнөөдөр шагнал гардсан хувь хүн,  хамт олон бол тэдний  шидэг төлөөлөл юм” гэдгийг онцоллоо. Тэрээр ӨЗО-ы бүх шатны намын байгууллагууд болон намын гишүүд дээрх тэргүүний хувь хүн болон тэргүүний хамт олныг үлгэр дууриал болгон тэдний дэвшилтэт үйлс, өндөр оюун санаанаас суралцаж, авьяас чадвар, сайн сайхныг нь даган дуурайж,  бүх хүчээ нэгтгэн,  шинэ ололт амжилтад хүрэхийг уриалжээ. Шы Тайфэн “Түүхийн шинэ нөхцөл байдалд зохицож, аливаа ажлыг чанартай сайн хийхийн тулд намын зохион байгуулалтын чиг шугамыг бүрэн хэрэгжүүлж, бүх шатны намын байгууллагуудын бүтээн байгуулалтыг цогцоор нь чангатгаж, үндсэн шатны намын байгууллагын ерөнхий ахиц дэвшлийг сайжруулах хэрэгтэй” гэв. Тэрээр мөн “Үндсэн шатны намын байгууллагууд нь улс төрийн чиг үүргээ онцолж, улс төрийн дагуулах нөлөөгөө бадрааж, намын байгууллагын зохион байгуулах хүч чадлыг дээшлүүлж, намын үзэл баримтлалыг сурталчлах, намын шийдвэр бодлогыг чандлан хэрэгжүүлэх, үндэсний эв нэгдлийг хангах, үндсэн шатны засаглалыг удирдах, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах, олон түмнийг уриалах, шинэчлэл хөгжлийг дэмжих хатуу чанга цайз болох хэрэгтэй” гэжээ
 ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь хурлын үеэр хэлэхдээ:
- “Хоёрыг хамгаалах” ажлыг  эрс тууштай хэрэгжүүлж, шинэ зууны намын бүтээн байгуулалтын ерөнхий шаардлага, зохион байгуулалтыг дэмжиж, анхан шатны намын байгууллагуудын  гүйцэтгэх үүрэг болон намын гишүүд тэргүүний үлгэр жишээч байхыг бүрэн гүйцэд харуулах хэрэгтэй хэмээн онцолсон байна. Хурлыг видео хэлбэрээр зохион байгуулж бүх аймаг хот, Манжуур, Эрээн хотноо салбар хурлыг хуралдуулжээ.

 Эх сурвалж: http://www.solongonews.mn , ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 268
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313