ХОРДСОН ИРГЭДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА

2018 оны 1-р сарын 18 өдөр
 \"\"Техникийн зориулалттай спирт ууж хордсон иргэдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарлаа.Дорнод аймгийн Гурванзагал сумын 2-р багийн нутаг Цавт гэх газарт нэгдүгээр сарын 11-ний өдөр 10 иргэн үл мэдэгдэх шингэн ууж, нэг нь хордож нас барсан хэрэг гарсан. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний Яаралтай түргэн тусламжийн тасаг Дашбалбар суманд ажилласнаар өвчтөнүүдийг цаг алдалгүй аймгийн төвд шилжүүлсэн юм. Тухайн үед хордлогын шинж тэмдэг илэрч эмчлүүлж байсан найман иргэн эмнэлгээс гарчээ.

Одоогоор биеийн байдал нь хүнд иргэнийг БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна.

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 355
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313