БАЯНДУН СУМЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2017 оны 12-р сарын 19 өдөр
\"\"“Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах улсын анхдугаар уралдаанд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Баяндун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон тэргүүн байр эзэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах уралдааны эцсийн шатанд 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч оролцсон байна. Тэд эсээ бичих, гадаад хэл, хууль эрх зүйн мэдлэг, цагдаагийн байгууллагын цахим сан болон компьютерийн хэрэглээний програм хангамж ашиглах чадвар, логик сэтгэлгээ, IQ чадвараараа өрсөлджээ. Мөн бие бялдрын бэлтгэлжилт, тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар шаардсан хэд хэдэн төрлөөр өрсөлдсөн байна.

Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулж, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилготой уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. 

  • Отгонтуяа
  • 488
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313