100 жилд Хятадын эдийн засаг 189 дахин өсөв

2021 оны 7-р сарын 8 өдөр

       БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд хоёр дахь хэвлэлийн бага хурлаа 06-р сарын 28-нд хийлээ. Төв хорооны санхүүгийн албаны орлогч дарга Хань Вэньшиү эдийн засаг, нийгмийн хөгжлийн 100 жилийн ололт амжилт, туршлага сургамжийг танилцуулжээ. Хань Вэньшиү хэлэхдээ БНХАУ байгуулагдсанаас хойших 70 гаруй жилийн турш Хятадын эдийн засаг 189 дахин өссөн ба одоогийн байдлаар Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 100 их наяд юаниас давж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон. БНХАУ байгуулагдсаны эхэн үед хүн тутамд ноогдох орлого хэдхэн арван доллар байсан.  70 гаруй жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад улсын нэг хүнд ноогдох орлого 10000 америк доллароос давсан байна гэжээ. Өөрчлөлт шинэчлэлтээс хойш Хятадын хөдөө орон нутгийн 770 сая ядуу иргэд ядуурлаас ангижирсан. Тухайн хугацаанд Хятадын ядуурлаас гаргасан хүн ам тоо дэлхийн нийт ядуу хүн амын 70 гаруй хувьтай тэнцэнэ.  Хятад улс дундаж чинээлэг нийгмийг байгуулж, ард түмэн нийтлэг хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай ахиц дэвшил гаргаж буй юм.  

http://www.solongonews.mn, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 306
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313