Эмнэлгийн тусламжийг  70 мянган хүн хүртэв

2021 оны 8-р сарын 21 өдөр

      ӨМӨЗО-ы ҮЭ-ийн холбооноос мэдээлснээр ӨМӨЗО-ы ажилчдын эмнэлгийн харилцан туслалцаа үзүүлэх баталгаат үйл ажиллагаанд оролцсон нийт ажилчдын тоо 2 саяыг давж, 61.32 сая гаруй юанийн татаас олгож, мөн 70 мянга шахам хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртжээ. Нэг хүнд оногдох нөхөн төлбөрийн хэмжээ 1 мянга 314 юань, татаасны дээд хэмжээ 344.5 мянган юань юм. ӨМӨЗО-ы ҮЭ-ийн холбооноос 2019 оны 01-р сарын 16-ны өдөр Өвөр Монголын Ажилчдын харилцан туслалцаа үзүүлэх баталгаат  холбоог байгуулж, ажилтны харилцан тусламж үзүүлэх баталгаат үйл ажиллагааг бүх орны хэмжээнд хэрэгжүүлсэн. Харилцан туслалцааны тусламжтай бид ажилчдын эдийн засгийн ачааллыг бууруулах, эрсдэлийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, нийгмийн эв найрамдал, тогтвортой байдлыг дэмжих зорилгоор ажилчдын өвчин эмгэг болон бусад объектив шалтгаанаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой гэв.

 http://www.solongonews.mn, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 253
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313