Морьт цэргийн алдар

2021 оны 7-р сарын 4 өдөр

     ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан “Солонго” студиэс “Нам бид хоёр” цуврал нэвтрүүлгийг бэлдлээ. Нэвтрүүлгийн хүрээнд ахмад намын гишүүнүүдтэй ярилцан, ХКН буюу “Дундад улсын Эв Хамт Нам”-д элссэн үлгэр түүхийг нь сурвалжилах юм. 

      “Тал нутгийн хөнгөн морьт цэрэг” хэмээх алдартай урлагийн бүлгэм  “Улаанмөчир” 1950-аад оны сүүлээр Шилийнгол аймгийн Баруун Сөнид, Баруун Үзэмчин хошууны нутгуудад байгуулагдаж байсан түүхтэй. Баруун Үзэмчин хошууны Улаанмөчирийг анхлан даргалахаар Мөнхийн Сэнгээ гэгч томилолт авчээ. Сэнгээ гуай өмнө нь Өвөр Монголын Морьт цэргийн IV дивизийн байлдагч байсан бол ийнхүү дайны хүлгийн нуруунаас “Хөнгөн морь”-ны нуруунд шилжив. “Би 1933 онд төрж, 1953 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ХКН-д элссэн. Хэдэн удаагийн дайн тулаан, дээрэм хулгайчийн эсрэг тэмцэлд оролцож гавьяа зүтгэл гаргасан учраас дарга маань намайг намд танилцуулсан. Ингээд намын хүмүүжлийн дор өнөөдрийг болтол явж байна” гэж ярилаа. 1957 оны 07 дугаар сард цэргээс халагдсан М.Сэнгээ Бугат хотын Болд төмрийн үйлдвэрийн тусгай мэргэжлийн дээд сургуульд суралцах алтан боломжийг авсан ч ар гэртээ хүрч ахмад настнаа асрах шаардлагаар орон нутагтаа буцах өргөдөл гаргажээ. Мөн оны 09 дүгээр сард Шилийнгол аймгийн Соёлын ордны даргын тушаалд томилогдсон байна. 1958 онд Өвөр Монголын хэмжээнд хөдөө тосгоны ардын клуб буюу “Улаанмөчир”-ийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа өрнүүлж, тэрээр Баруун Үзэмчин хошуунд туршин өрнүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллаж байв. “Улаанмөчир” бий болсон тухай Сэнгээ ярихдаа “Анх “Ардын клуб” гэдэг байснаа сүүлд нь “Улаанмөчир” гэж нэрлэх болсон. “Улаан” гэдэг нь тод сайхан өнгө, мөн хувьсгалын бэлгэ тэмдэг шүү дээ. Шилийнгол аймгийн хэмжээнд хоёр газарт эхэлж туршсан. Нэг нь Баруун Сөнид, нөгөө нь Баруун Үзэмчин. Би Баруун Үзэмчин дэх ажлыг хариуцаж, Улаанмөчирийн анхны даргаар 8 жил ажилласан” гэлээ.
      ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан намд элсээд 50-иас дээш жил болж буй гишүүдэд  “Яруу алдартай 50 жил” хэмээх медаль гардуулсан гээд намд элсээд 68 жил болж байгаа Сэнгээ гуай хүзүүн дэх медалиа бахархалтай нь аргагүй бидэнд харуулсан юм.


http://www.solongonews.mn, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 231
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313