Тогтмол хэвлэлийн танхим цахим бүртгэлд шилжив

2018 оны 1-р сарын 17 өдөр
 \"\"Дорнод аймгийн төв номын сангийн тогтмол хэвлэлийн танхим цахим бүртгэлтэй боллоо. Тус танхимд 1952 оноос хойшхи монгол, орос хэл дээрх сэтгүүл, өдөр тутмын сонин, 250 гаруй дотоодын, 20 гаруй гадаадын хэвлэлүүд хадгалагдаж байна. Одоогоор улирал бүр 50 гаруй нэр төрлийн хэвлэл захиалан уншигчиддаа хүргэж байна гэж Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын сангаас мэдээлэв.

Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэл нь уламжлалт номын сангийн үйл ажиллагааг өөрчлөн шинэчилж, нэг талаас сан хөмрөгийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгох, нөгөө талаас технологийн дэвшил ашиглан хялбар аргаар, хурдан шуурхай үйлчлэх боломжийг олгож байгаа юм. Тиймээс, хэрэглэгчиддээ хурдан шуурхай үйлчлэхийн тулд номын сангууд цахим бүртгэлд шилжиж байгаа нь энэ.

Тус танхим уншигчдад тогтмол хэвлэл хүргэхээс гадна гэрээр ном олгох үйлчилгээ үзүүлж байгаа аж.
  • Отгонтуяа
  • 441
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313