Сэтгүүлчдийн баг “Тэнгэрийн Хишигт Бортохой”-той танилцав

2021 оны 7-р сарын 1 өдөр

 “Зуун жилийн яруу алдар-Зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын үйл ажиллагааны сэтгүүлчдийн баг 06 дугаар сарын 23-нд Өвөр Монголын “Тэнгэрийн Хишигт Бортохой” ургамлын үрийн гений шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх ХК-тай танилцлаа. Тус компанийг Баяннуур хотын засаг захиргаа, “Мэн Цао” групптэй хамтран “Баян” ногоон үйлсийн ХК, “Мэн Цао” групп, “Сань Рүй” хөдөө аж ахуйн технологийн компани, “Жао Фэн” гурилын үйлдвэр, “Кэ Хэ” үр тарианы үйлдвэр, Тань Хэн эмийн үйлдвэр, Шянь Нүн компани зэрэг долоон аж ахуйн нэгж хөрөнгө оруулж хамтран байгуулжээ.  Компани Баяннуур хотын Хөдөө аж ахуйн өндөр технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүсэд байрладаг. Төслийн нийт хөрөнгө оруулалт 450 сая юань. Эхний үе шатны хөрөнгө оруулалт 80 сая юань, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт 160 сая юань, гурав дахь үе шатны хөрөнгө оруулалт нь 210 сая юань болжээ. 2025 он гэхэд тус компани Бортохой орчмын таримал ургамал, зэрлэг ургамлын 100 мянган төрлийн гермплазмын нөөц, 100 мянган төрлийн хөрсний дээжийг цуглуулан хадгалж, 60 мү /4 га/ талбай бүхий гермплазмын нөөцийн хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байна. Аж үйлдвэрийн паркийн платформд түшиглэн үр тариа, жимс, хүнсний ногоо, зэрлэг ургамал ба цөлийг ургамлын гермплазмын нөөцийг цуглуулах, хадгалах, хөгжүүлэх, ашиглах ажлыг хийнэ. Мөн. ургамлын шинэ төрлийн үрийг сонгох, үржүүлэхэд материаллаг үндэс суурь бүрдүүлэх нь Хатан голын сав газрын баруун хойд бүс нутгийн аж үйлдвэрлэлд чиглэсэн хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, эх орны умард хязгаарын экологийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой.

//www.solongonews.mn, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл               

  • Туяа
  • 254
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313