Сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлт боллоо

2021 оны 6-р сарын 26 өдөр

       БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Алба, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооноос “100 жилийн яруу алдар-Зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгыu зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны нээлт 06-р сарын 22-ны өдөр видео хэлбэрээр зохион байгуулагдаж Хөх хот, Улаанбаатар хотоос албаны хүмүүс оролцов.  БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны дарга Хань Юньшян, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, хатагтай З.Боргилмаа нар нээлтийн үеэр үг хэллээ. Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Өдрийн Сонины Хорооны дэд дарга, эрхлэгч редактор Сүнь Яхүй нээлтийн ёслолыг даргалав. Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтарсан сурвалжилга Хятад, Монгол хоёр улсын найрамдлын үйл явцад анхаарлаа хандуулна. Хятадын Коммунист Намын түүхэн хөгжлийг онлайн болон оффлайн хэлбэрээр танилцуулж, ХКН-ын түүх, хоёр орны найрамдал ба иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой. Хамтарсан сурвалжилга 06-р сарын 22-28-ны өдрүүдэд үргэлжилж Өвөр Монголын Баяннуур, Ордос, Үхай хот түүнчлэн Ниншягийн хотон үндэсний өөртөө засах орноор аялан сурвалжилга бэлтгэж, ядуурлаас гарах, байгаль орчныг нөхөн сэргээх, соёл аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил, эко бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг олон салбарын хөгжил, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм. Хамтарсан сурвалжилгад Монгол Улсын “Зууны мэдээ сонин”, UBS, TV2, TV8, FM107.5, Zindaa.mn, News.mn, shuum.mn, Livetv.mn, mass.mn зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцож байгаа бол Хятад улсын Синьхуа Агентлагийн Монгол хэлний сайт, ХТРТ-ийн Монгол хэлний сайт, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээний төв, ӨМРТ-ийн “Талын Дуу Хоолой” радио, Өвөр Монголын Монгол Одон Телевизийн 30 гаруй сурвалжлагч оролцож байна. 

 http://www.solongonews.mn, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл

  • Туяа
  • 314
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313