Цэцэрлэгүүдийг түр хааснаар томуугийн дэгдэлт буурчээ

2018 оны 1-р сарын 17 өдөр
 \"\"Чойбалсан хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт ихэсч амбулаторийн нийт үзлэгийн 18.1, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.9 хувийг эзэлж байсны улмаас хотын захирагчийн шийдвэрээр цэцэрлэгүүдийг түр хаагаад байгаа. Энэ нь бага насны хүүхдүүдийг ханиад томуугаас урьдчилан сэргийлэх, мөн томуугийн дэгдэлтийн идэвхийг бууруулах, вирусын халдвар тархаахгүй байх зорилготой. Тэгвэл, Өнөөдрийн байдлаар томуугийн дэгдэлт буурч, амбулаторын үзлэгийн 7.1 хувийг эзэлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Захирамжийн дагуу 1 дүгээр сарын 22-ноос цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэлнэ. Аймгийн ЭМГ-аас түр хөл хориотой байгаа энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг орчны ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг анхааруулж байна. Амбулаторийн үзлэгийн хувь хэмжээ буурсан ч хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буураагүй төдийгүй тасгуудийн орны хүрэлцээ муу байгаа аж.
  • Отгонтуяа
  • 429
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313