Хөдөө нутгийг зорьсон оюутан залуу Тамир

2021 оны 8-р сарын 19 өдөр

Тамирыг Хөлөнбуйрт анх ирэхэд бид уулзаж билээ. Хэнд ч эгэл дотнохон буриад залуутай танилцаж байсан санагддаг. Хийж буй ажил, явж өнгөрсөн амьдралын зам нь ерээд оны эгэл нэгэн дүр зураг ч амьдралын өмнө хөл нугардаггүй хатан зориг, ирээдүйн хүсэл мөрөөдөлдөө итгэл төгөлдөр байдаг нь бидний сурвалжлагын дүр зураг. Түүнтэй ярилцъя гэхэд дараа болъё, хийж бүтээж байгаад болоё гээд хойш тавиад байв.

Найман сар Хөлөнбуйр байгалийн үзэсгэлэнгээр гангарч байсан ч  аюулт корона бас нэг удаа биднийг хөл хорионд оруулав. Сурвалжлагаар хөдөө явж чадахгүй байгаа сурвалжлагч би Тамирыг гацааны ажилдаа яарч байна гэхийг сонсоод дахин уулзахаар тов тогтлоо. Ерээд оны хүн зоны хэл амнаас төвөгшөөж амьдралд итгэл алдах нь бий. Тамир энэ бүхнийг ардаа орхиж, хөдөө нутагдаа хөдөлмөр хүч чадлаа өгч явна. Урагшлан давшдаг хүний амьдралын эгэл нэгэн дүр зураг болгон түүнийг сурвалжлах нь зөв гэж бодлоо.

  Тамир 1992 онд Эвэнки хошууны Шинэхэн зүүн сумын Харгана гацааны малчин Төмрийн Галсан, Батжаргалын Дашмаагийн гал голомтыг залгах хүү. ӨМ-ын Шинжилгээ мэргэжлийн их сургуульд шороо модны барилгын мэргэжлээр суралцан төгссөн Тамир Бээжинд очиж болд төмрийн үйлдвэрт ажиллаж ажил үйлсийн нэгжийн шалгалт болон албатны шалгалтад оролцож байжээ. Хүний нутаг хөндлөнгийн газар аж төрж, ажиллаж явсан тэрээр хайрт ээж, нутаг ус минь дуудаад байх шиг санагдсан гэх. Ийнхүү сэтгэлийн дуудлагаар нутгийнхаа зүг жолоогоо залжээ. 

  Нутагдаа ирж гацааны зөвлөлийн гишүүн болов. Гацааны бичих, тэмдэглэх ажлаас эхлэн аар саар ажлыг нугалж өөрийн амьдралаа өөд татаж, аль эрт жарын давааг давсан ээждээ уул шиг түшиг болж байна. Мөн долоо хоногт гурваас дөрвөн удаа Эвэнки хошууны цахилгаан үй Эвэнки хошууны цахилгаан үйлдвэрт шөнийн жижүүрт ажиллана. 

“Цаг хугацаа нэг л мэдэхэд урсан өнгөрнө. Гэхдээ би ээждээ ачлалтай амьдарч, гацаандаа хийж чадах бүхнээ хийж, аж амьдралаа өөд татаж явъя л гэж боддог. Миний аав эрт бурхны оронд явсан. Ээж, эгч хоёроо дагаж үнээ сааж, сүүгээ худалдан аж төрөн амьдарч ирсэн. Хүнээр дутах хүнд хэцүү үед хөл нугаралгүй байж чадвал амьдрал аандаа болно” гэж Тамир ярина. “Амьдрал хүнд хэцүү байсан ч ээж эгч хоёр минь намайг юугаар ч дутаагаагүй. Би тэр хоёртоо их хайртай. Санчигных нь үс бууралтаж яваа ээжийгээ үргэлж баярлуулж явах юмсан гэж боддог. Миний ээж хүнд хэцүүг туулж, хэзээ ч амьдралд өвдөг нугарч үзээгүй эгэл жирийн нэгэн бүсгүй” гэж ээжээрээ бахархана. 

Амьдрал эгэл жирийн байх тусмаа аугаа  их зүйл бүтээдэг гэдэг үг үнэн байх. Тамирын амьдрал эгэл жирийн үргэлжилсээр…

  Тамир шиг ерэн оныхон шинжлэх ухаан, сүлжээ интернетийн эрэн зуунд мэндэлсэн ч нийгмийн хөгжилөөс шалтгаалан олон олон амьдралын давааг давж байна. 

  Залуу насандаа юм юмыг хийж үзэх нь жам. Харин өөрийнхөө хүссэнээр хийж бүтээж яваа нь цөөхөн. Эгэл өдөр хоногт хайр цацаж, итгэл хайралсан Тамирын амьдрал, жаргалын туяа цацарч, итгэлийн дөрөө чангарна. “Залуус минь урагшаа” гэж уриалж сурвалжлагаа өндөрлөе! 

Хөлөн буйр өдрийн сонин, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл

  • Туяа
  • 244
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313