Токиогийн паралимпид оролцох баг Токиог зорилоо

2021 оны 8-р сарын 19 өдөр


08-р сарын 19-ний өглөөний 7 цаг 30 минутад 2020 оны Токиогийн паралимпид оролцох Хятадын 190 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хөдлөн нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудлаас өөрсдийн онгоцоор хөөрөв. Токиог зорьсон эхний баг тамирчид унадаг дагуй, усанд сэлэлт, хараагүй хүмүүст зориулсан гоолбол, хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд оролцох юм.  Дараагийн ээлжийн тамирчид 8-р сар 20-нд Токиод очино. Эдгээр 120 шахам тамирчин хүндийн өргөлт, ширээний теннис, тэргэнцэртэй сагсан бөмбөг, тэргэнцэртэй туялзуур сэлэм, сэлүүрт завины төрөлд хурд хүчээ сорино. Байт харваа, бокс, хараагүй хүмүүсийн хөл бөмбөг, жүдо, волейбол, триалтон, тэргэнцэртэй теннис зэрэг тэмцээнд оролцох 105 тамирчин 08-р сарын 22-нд Токиод буух юм. Сүүлчийн ээлжийн тамирчид 08-р сарын 26-нд Токиог зорих ба 50 шахам тамирчин агаарын теннис, сэлүүрт завь, буудлага, таеквондогийн төрөлд оролцох юм.
Эх сурвалжид мэдээлснээр, энэ удаагийн Токиогийн паралимпын тэмцээнд Хятад улсаас 437 хүний бүрэлдэхүүн оролцохоос 251 тамирчин, дасгалжуулагч, ажилтан болон тэмцээний туслагчид нийт 186 хүн байна. Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгийн дарга Жан Хайди тамирчдын багийг даргалж, зөвлөлийн дарга Жөү Чанкүй гүйцэтгэх даргаар ажиллаж, зөвлөлийн дэд дарга Ван Мэймэй тамирчдын багийн дэд даргаар ажиллаж байна. 

http://mongol.cri.cn,ШББХ  Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл 

  • Туяа
  • 308
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313