Сэтгэл зүрхийг сэргээн баясагасан Хөлөн нуур

2021 оны 8-р сарын 18 өдөр

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны“Үүлэн хүлэг”, “Үүрд намаа дагана” "100 сэтгүүлчийн түмэн газрын аялал” зүүн хэсгийн сурвалжилгын багийнхан Хөлөн нуурын Шяо Хэ Көү үзэмжит бүсэд сайн дурын ажилчид орчны хог хаягдлыг цэвэрлэж байгаатай таарлаа.  Хөлөн нуурын ус номин өнгөөр долгилон, Улааннуур хамгаалалтын бүсэд галуу шувууд ангаахай дэгдээхий шумбаж, гайхалтай сайхан харагдана. Зүг зүгээс хуран цугласан төрөл төрлийн нүүдлийн шувууд Хөлөн нуурын нам гүмийг эвдэж хязгааргүй эрч хүчийг нэмнэ. Энэ бүхэн Хөлөн нуурын экологийн орчны хамгаалалтад ахиц дэюшил гарсны дүнд юм. Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хот Хятад улсын удирдагч Ши Жиньпиний Хөлөн нуурын экологийн орчин тойрныг сайжруулах тухай чухал зааврыг тууштай судалж хэрэгжүүллээ. Тухайлбал, усны хэмжээ, усны чанарыг баталсан суурин дээр экологийн орчныг сайжруулах, үзэсгэлэнт гол мөрөн нуур цөөрмийн орчныг засан сайжруулах хүрээнд үндсэн зорилтуудыг тууштай хэрэгжүүлж, үр дүнтэй арга хэмжээ авч, холбогдох хуулиудыг дагаж мөрдөн Хөлөн нуурын цутгалан дагуух бүс нутгийн экологийн хамгаалалт ба байгаль орчны сэргээн засах ажлыг чангатгаснаар Хөлөн нуурын сав газрын экологийн орчин улам бүр сайжирсаар байна. Өвөр Монголын Хөлөн нуурын улсын зэрэглэлийн байгал хамгаалалтын ерөнхий засаг захиргааны хууль хэрэгжүүлэх товчооны ажилтан Жэн Пэн танилцуулахдаа “2013 оноос одоог хүртэл хамгаалалтын зурвас дахь шувууны төрөл тоо жил дараалан нэмэгдэж, 345 төрөл болж, Хөлөн нуурын загасны төрөл зүйлийн тоо 32 байсан бол 35 хөхтөн амьтны төрөл 38 болж гурваар нэмэгджээ. Өмнөх жил Улааннуур хамгаалалтын бүсэд арав орчим чоно харагдах болж, зээрийн тоо толгой ч үржиж өссөөр 60 гаруй боллоо” гэв. 2016 оноос эхлэн Хөлөн нуурын нийт талбайн хэмжээ 2025 квадрат километр орчим байсан бол 2021 оны 05 сард 2104.3 квадрат километр болж нэмэгджээ. Номин ногоон өнгө бол Хөлөнбуйрын үндэс суурь ба үнэ цэнэ, экологи бол Хөлөнбуйрын үүрэг хариуцлага нөөц боломж юм. “Тооны өөрчлөлтөөс чанарын хувиралт” хүртэл, суурийг хамгаалахаас хамгаалалтыг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлийг барьж, бохирдолгүй ногоон хөгжлийн зам дээр урагшилсаар.

www.solongonews.mn, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл
 

  • Туяа
  • 305
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313