Жижиг дунд үйлдвэрийг дэмжиж байна

2021 оны 8-р сарын 13 өдөр

        ӨМӨЗО-ны Намын хороо, засгийн газраас уламжлалт цагаан идээний жижиг дунд үйлдвэрийг дэмжих ажлыг  чухалчилж, 2021 оны жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөв 30сая юаньд хүрчээ. Үйлдвэрлэл эрхлэгчид бэлэн мөнгөөр vending машин худалдан авч өгч,  уламжлалт цагаан идээг үйлдвэрлэн нэгдүгээр зэрэглэлийн тусгай дэлгүүр ажлуулж  шинэ хэв мягаар ажиллаж байна. Уламжлалт цагаан идээний үйлдвэрлэл борлуулалтыг дэмжих зорилгоор ӨЗО-ны зах дэлгүүрийг хянаж хариуцах товчооноос хяналт тавьж бүтээгдэхүүний сав баглаа боодолд ч анхаарч байна. Аймаг хотын гол тойрогт уламжлалт цагаан идээг борлуулах vending машин байрлуулж, 10 жишиг дэлгүүртэй болгож, дадлага хийх жишиг төвийг байгуулах нөхвөр бэлэн мөнгөтэй байх, бүтээгдэхийн шинжлэх лаборатори байгуулах зэрэг олон ажил хийсэн.  Бүтээгдэхүүнийг өмчлөх эрхийг хуулийн дагуу хийж, орон нутагт бүсийн болон нийтийн хэрэгцээний тусгай тэмдэг тэмдэглэгээг буй болгох ажлууд ч багтана. 2020 оноос нааш ӨЗО-ны зах дэлгүүрийн хяналт хамааралтын товчоо цагаан идээний уламжлалт түүхий материал, уламжлалт гар арга, уламжлалт идээшүүлэх арга маяг "Гурвыг уламжлах " бодлого хэрэгжүүлж байгаа юм. ӨМын уламжлалт цагаан идээг борлуулах зөвшөөрөл  16-26, гар үйлдвэр 746 байснаасаа 1204 болж ажлын байр 1204-2000 ажилчинтай болсон нь манай ӨМО-ны уламжлалт цагаан идээний жижиг дунд үйлдвэрийн хөгжилд хүч нэмж байна.  

Өвөрмонголын өдрийн сонин Хүлэг мэдээлэл, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл
 

  • Туяа
  • 272
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313