Томуугийн эсрэг дархлаажуулалтад 4 мянга гаруй хүн хамрагджээ

2018 оны 1-р сарын 16 өдөр
 \"\"Томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 15.6 хувьд хүрч, өвчлөл өндөр байгаатай холбогдуулан Чойбалсан хотын хэмжээнд цэцэрлэгүүдийг түр хаагаад байгаа. Тэгвэл, томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 мянга гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Тухайлбал, мянга гаруй эрүүл мэндийн ажилтан, 600 гаруй жирэмсэн ээж, 828 архаг хууч өвчтөн, 900 орчим өндөр настныг дархлаажуулж, сайн дурын дархлаажуулалтад 700 хүүхэд, 580 зэвсэгт хүчнийхнийг хамруулаад байгаа юм.

Өчигдрийн байдлаар, тус аймгийн амбулаторт 9 мянга гаруй хүн үйлчлүүлсний 8.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдоод байна. Харин өнгөрсөн долоо хоногт томуугийн өвчлөл 7.2 хувиар буурсан гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
  • Отгонтуяа
  • 388
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313