Хайр бялхсан үдэш

2021 оны 5-р сарын 27 өдөр

          Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Үндэстний бага сургуульд Хөлөнбуйр дээд сургуулийн оюутан дадлагын багш нар “Хайр бялхсан хорвоо” уран сайхны үдэшлэгийг зохион байгууллаа. Үдэшлэгт оюутнууд эх улсынхаа цэцэглэн хөгжилтийг магтан дуулж,  ур авъяас, хайр халамж, шингэсэн үдэшлэг боллоо.  Багийн дарга Аминуртын удирдлаган дор Сайнбилэг, Цалгиа, Сэчинцэцэг, З. Соргог, Өргөн, Соргог, Золзаяа, Сарантуяа, Чихираа зэрэг дадлагын багш нар нийт 10198,65 юань хуримтлуулж, амьдрал ахуйд хэрэгтэй бараа, монгол дээл  17-г өгөв.  Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Үндэстний бага сургуулийн удирдлагаас дадлагын багш нараа үдэн мордуулахдаа ирээдүйн зам гэгээн саруул байхыг ерөөж, гарын бэлэг гардууллаа.  Хайр шингэсэн энэ сайхан үдэшлэг нь хүн зоны сэтгэлд буусан мартагдахгүй дурсамж болжээ. Ахмадуудын залуу насыг дурсуулж, амьдралд хайраар дутаж яваа багачууд дүү нартаа хайр хандивласан цаг мөч байлаа.  Залуу насны халуун цусаар хайр түгээж яваа 19 дадлагын оюутандаа аз жаргал сайн сайхныг хүсье.

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 261
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313