ӨМӨЗО-ны оюутнууд 31 шагналтай ирлээ

2021 оны 5-р сарын 20 өдөр

          Соёл боловсрол шинжлэх ухааны яам бүх Хятадын зургаа дахь удаагийн  оюутны урлагийн наадмыг зохион байгууллаа. ӨМО-ны оролцогчид шилдгээр шалгарч, нийт 31 шагнал хүртжээ. Үүнд шилдэг зохион байгуулалт, нэгдүгээр байр 9, хоёрдугаар байр 11, гуравдугаар байр 7, шилдэг зохион бүтээлчийн 3 шагналыг гардсан байна.  Бүх Хятадын  оюутны урлагийн наадам нь “Тэмцэл -Шинийг үүдэх -Хувь нэмэр үзүүлэх”-гэх сэдвийн хүрээнд болж өнгөрөв. Соёл боловсрол шинжлэх ухааны яам, Сечүван мужийн Ардын засгийн газраас хамтран зохион байгуулж бүх улсын 34 газар орны 198 дээд сургуулийн 264 баг, нийт 6800 гаруй багш сурагчид оролцов.  Энэхүү наадамд ӨМӨЗО-ны их дээд сургуулийн 2057 бүтээлийг дэлгэж, нэг удаагийн тоглолтыг 460 мянга гаруй хүн үзсэн бол нийт 720 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Мөн сургуулийн гаднах тусгай мэргэжилтэн, уралдаанд оролцсон сургуулиудын тусгай мэргэжилтэн болон сурагчийн төлөөлөгчөөс бүрдсэн 101 хүн шалгаруулан дугуйлан байгуулж, дээд сургуулийн шилдэг зохион байгуулалтын шагнал 5, нэгдүгээр байр 119, хоёрдугаар байр 204, гуравдугаар байр 309, шилдэг шагнал 6 хүртжээ.

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 309
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313