ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛ ШАТРЫН ЧӨЛӨӨТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2021 оны 5-р сарын 18 өдөр

        2021 оны Дэлхийн болон Монгол шатрын чөлөөт тэмцээн 5-р сарын 1-4-ний хугацаанд Шилийн гол аймгийн Дулун нуур шианд амжилттай явагдаж, манай Хөлөнбуйр хотын шатарчид шилдэг цомын эзэд болов. Уг уралдааныг Өвөрмонголын Биеийн тамирын ерөнхий зөвлөл болон Шилийн гол аймгийн захиргаа голлон зохион байгуулж, Өвөрмонголын дэлхийн шатрын нийгэмлэг, Шилийн гол аймгийн Соёл, биеийн тамир жуулчлал, радио телевизийн товчоо, Дулун нуур шианы Ардын засгийн газар хамтарсан байна.  Уралдаанд бүх улсын 9 муж орны нийт 320 шатарчин оролцож, манай хотын “ Дэгжин” дэлхийн шатрын  клубын 8 шатарчин Хөлөнбуйр хотоо төлөөлөн оролцов. Уралдаан нь дэлхийн шатар  болон монгол шатрын чөлөөт баг, эмэгтэйчүүдийн чөлөөт баг, багачууд хүүхдийн баг гэж гурван багт хуваагдан, дөрвөн өдрийн турш хурц ширүүн өрсөлдөөн боллоо. Манай Хөлөнбуйр хотын “Дэгжин” дэлхийн шатрын  клубын шатарчин Суниа дэлхийн эмэгтэйчүүдийн чөлөөт багтаа түрүүлж, монгол шатрын  эмэгтэйчүүдийн чөлөөт баг гуравдугаар байрыг эзэлж,  Билэг монгол шатрын залуу багачуудын багтаа түрүүлж Гантогоо, Дондогжамсу, Оргил, Буйр нар монгол шатар болон Дэлхийн шатрын чөлөөт багийн түрүү 8 болон түрүү 16-д тодров.  Шатар бол спортын чухал төрөл зүйл төдийгүй хүмүүсийн тархи сэтгэхүйг хурцалж, хөгжүүлэн, сэргээдэг оюуны спорт юм.

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 297
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313