Шинэ барга баруун хошууны малчид  Wifi-д холбогдлоо

2021 оны 4-р сарын 22 өдөр

      “Ухаалаг радио телевиз”-тэй болгох төслийг Өөртөө засах орон хэрэгжүүлж байна. Малчдыг малжуулах одоогийн их бүтээн байгуулалтын нэг хэсэг интернет сүлжээг “Эцсийн нэг километр”-т нэвтрүүлж дууслаа. Өвөрмонголын радио телевизийн сүлжээний компани, Шинэ барга баруун  хошууны төлөөлөл компаниас 2020 оны 9-р сараас эхэлж тус төслийг хэрэгжүүлсэн. Сүлжээний дохио сул, нэвтрэхгүй байсан 304 малчин айлд өргөн бүст сүлжээг угсран өгч, малжуулалтын туршилтын цэгийн ажлыг өргөжүүлсээр.  Ойрын өдрүүдэд Өвөрмонголын радио телевизийн сүлжээний бүлэглэлийн компани, Шинэ барга баруун  хошууны төлөөлөл компани ажилтнаас харьяа орны малчиддаа  Wifi сүлжээ нэвтрүүлэн өгч, хил хязгаарын малчдын гар утас хэрэглэх болон интернет сүлжээнд орох асуудлыг шийдвэрлэн, олон түмний өдөр дутмын үйлдвэрлэл амьдралын хэрэгцээг хялбарчиллаа. Ингэснээр ШББХ -ны Wifi-гүй сум гацаагаар   асуудлыг шийдвэрлэж, малжуулах интернет сүлжээ үйлчилгээний “Хамгийн сүүлчийн километр”-г холбов. 2020 оноос ШББХ олон нийтийн соёлын үйлчилгээ болон бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлж, бүх хошууны 7 сум тосгоны бүх малчид гэртээ сүлжээгээр телевиз, гар утас үзэх, зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ авах, хуулийн лавлагаа хийх, малын бэлчээрээ камераар харах, хүнс, бараагаа худалдан авах зэрэг ухаалаг амьдралын замаар урагшилж байна. ШББХ-нд нийт 53 өртөөг бүтээн байгуулах төсөвтэй, үүнд Төмөр суваргын компани 42 суурь, радио телевизийн 2 суурийг түрээслэн хэрэглэж, өөртөө 9 суурийг бүтээ байгуулна.  Одоо 35 суурь төмөр суврагын дохио нэвтрүүлэх ажлыг нэгэнтээ биелүүлж, 304 малчин айлд  өргөн бүст сүлжээг угсран өгч, 2021 оны сүүлээр бүх хошуунд өргөн бүст сүлжээг хийх бөгөөд бүх малчиддаа угсарч өгөхөөр төлөвлөжээ.  

 Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 253
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313