НЭГЭН ЖИЖИГ ТОСГОНЫ ХӨГЖЛИЙН ӨӨРЧЛӨЛТ 

2021 оны 4-р сарын 21 өдөр

         Бө-Ао, хорин жилийн өмнө нэгэн үл мэдэгдэх загас агнуурын тосгон байсан бол одоо дэлхийн анхаарлыг татсан чуулга уулзалтын хот болжээ. Бө-Ао-д Азийн чуулга уулзалт хийх болсноор өнөөдрийн Бө-Ао хотын дэд бүтэц болон нийтийн үйлчилгээний барилга байгууламж ихээхэн өөрчлөгдсөн юм.  Азийн чуулга уулзалтын ач тусаар Бө-Аогийн эдийн засаг хурдацтай хөгжиж байгаагийн зэрэгцээ Цюн Хай хотын ард иргэдийн амьдралд ч дээшилж байна. Мөн энэ бүс нутагт хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүд ч үр өгөөжийг нь хүртэж байна.  Жил бүр зохион байгуулагддаг Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад зориулж өндөр чанарын тээврийн баталгааг хангах үүднээс Цюн Хай хот сүүлийн 20 жилийн хугацаанд авто замын сүлжээг байгуулах ажлыг эрчимжүүлсэн. Зөвхөн Бө-Аогийн  төдийгүй хотын бүх суурин, хөдөө тосгоны хэмжээнд авто зам шинэчлэгдсэн. Өнөөгийн байдлаар, хотын авто замын сүлжээний нягтрал Хайнань муждаа тэргүүн байранд оржээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд  Цюн Хай хотын замын хөдөлгөөнд асар их өөрчлөлтүүд гарсан нь Бө-Ао нисэх онгоцны буудлыг ашиглалтад орсонтой холбоотой. Арав хүрэхгүй сар шаргуу хөдөлмөрлөсний эцэст 2016 оны 3-р сард Бө-Ао нисэх онгоцны буудлын барилгын ажлын эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж, албан ёсоор ашиглалтад оруулжээ. Эх сурвалжаас үзвэл, Бө-Ао нисэх онгоцны буудал одоогоор 52 хотод 81 маршруттай. 2017 онд нислэг хийсэн эхний жилдээ зорчигчдын тоо 300,000-г давсан бол 2018, 2019 онд зорчигчдын тоо 550,000 давсан байна. Хөгжлийн хурд нь дотоодын жижиг, дунд нисэх буудлуудын тэргүүлэх төвшинд очжээ. 
       2020 онд Цюн Хай хотын ДНБ 29.21 тэрбум юань болж, 2015 оныхоос 28.5% -иар өсч, жилийн дундаж өсөлт 5.3% -тай, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 15.1% -иар өсөж, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 10.80 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 37.0% -иар өсөж, 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд нийт 26.215.900 жуулчин хүлээн авсан бөгөөд аялал жуулчлалын нийт орлого нь 18.958 тэрбум юаньд болжээ.  Эдийн засгийн энэ тайлан бол сүүлийн жилүүдэд дэх Цюн Хай хотын эдийн засгийн хурдацтай хөгжлийн үнэн зураглал юм. 

CRIмонгол радио\Сэтгүүлч: Сайн-Өлзий\,ШББХ Хуньмэй,Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 286
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313