ХЯТАД УЛС ДЭЛХИЙН ТЭРГҮҮНИЙ ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

2021 оны 4-р сарын 21 өдөр

        4-р сарын 19-нд БНХАУ-ын хамгийн нэртэй их сургуулийн нэг Чинхуа их сургууль байгуулагдсаны 110 жилийн ойн тохиолоо. Энэ үеэр, Чинхуа их сургуулийн оюутнууд БНХАУ-ын дарга Ши Жиньпинг сургуульдаа угтан авчээ. Ши Жиньпин 1975-1979 онд Чинхуа их сургуулийн Химийн факультет суралцаж байсан юм. Чинхуа их сургуулийг дүүргэсэн Хятадын дээд удирдагч эх сургуулийнхаа 110 жилийн ойд халуун мэндчилгээ дэвшүүлж, Хятадын дээд боловсролын хөгжлийг зурагласан байна. 1911 онд Чин гүрний захиргаа Чинхуа цэцэрлэгийг Чинхуа танхим гэж нэрлэн, 4-р 29-нд Чинхуа танхим хичээлээ эхлүүлсэн түүхтэй.  1912 онд Чинхуа танхим нь Чинхуа сургууль болж, 1928 онд Улсын Чинхуа их сургууль болов.  Өнгөрөгч зуун 30-аад онд Чинхуа их сургууль болон өргөжсөн.  Чинхуа их сургууль  инженерчлэл, мэдээллийн технологийн хөтөлбөрийн чанараар дэлхийд дээгүүр бичигддэг. Ши Жиньпин Чинхуа их сургуулийг Хятадын дээд боловсролын далбаа гэж нэрийдэж байлаа.  Чинхуа их сургууль нь “Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтад эхний 15-д бичигддэг.  Ши Жиньпин Чинхуа их сургуультай танилцахдаа дүрс бичлэг, ухаалаг техникийн лабораторитой танилцаж, бие даан инноваци бүтээх, дэлхийн шинжлэх ухааны судалгааны гол гол төв болон инновац бүтээх төвийн байгуулалтыг дэмжиж байгааг сонсжээ. Ши Жиньпин хэлэхдээ, чухал бүтээмжүүд суурь судалгаанаас ирдэг, мөн салбар сундалсан судалгаанаас ирдэг. Их сургуулиуд энэ талаар давуу талтай юм. Чинхуа их сургууль салбар сундалсан судалгааны хурдасгагч болохыг хүсэж байна гэжээ.

       Чинхуа их сургуулийн дүрс бичлэг болон ухаалаг техникийн лабораторийг 2001 онд байгуулжээ. Оюунлаг сүлжээ нь найман хэсгээс бүрддэг. Дунд тойрог замд байрлах 8 хэсэг олон орныг хамарсан хиймэл дагуулын холбооны сүлжээг бүрдүүлж байна.  Чинхуа их сургууль дүрслэх урлагийн боловсролоор Хятад улсад тэргүүлж байна. Чинхуа их сургуулийн дүрслэх урлагийн дээд сургууль нь 1956 оны 11-р сард байгуулагдсан. Дүрслэх урлагийн дээд сургууль нь БНХАУ-ын дизайны анхны дээд сургууль болжээ. БНХАУ-ын төрийн сүлд бол уг сургуулийн анхны шилдэг бүтээлийн нэг юм.

        Ши Жиньпин Чинхуа их сургуулийн дүрслэх урлагийн дээд сургуультай танилцахдаа, дүрслэх урлагийн бүтээлийг ард олны сайн сайхан амьдралын шаардлагад үйлчлүүлэх хэрэгтэй гэлээ. Чинхуа их сургууль байгуулагдаж эхэлсэн үеэс биеийн тамир спортыг чухалчилсаар ирсэн. Ши Жиньпин Чинхуа их сургуулийн спортын ордонтой  танилцаж, дасгал хийж байсан сагсан бөмбөгийн тамирчидтай уулзжээ. Тэрээр Чинхуа их сургуулийн шилдэг уламжлалыг бадруулан сайн суралцаж, биеэ сайн чийрэгжүүлэхийг хүссэн байна. Баруун спортын ордон бол Чинхуа их сургуулийн түүхэн дөрвөн том барилгын нэг юм. Чинхуа их сургуульд Ши Жиньпин, багш сурагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцсан байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн тэргүүний их сургуулийг байгуулахыг зорьж байна. Тэргүүний сургууль байгуулах зорилт хязгааргүй бөгөөд үргэлж төгөлдөржиж байдаг. Тэргүүний их сургууль байгуулахад боловсон хүчийг тасралтгүй бэлтгэж сургаж, тэргүүний тогтолцоо байгуулж, инновац бүтээх хүчин чадлаа тасралтгүй дээшлүүлэн нээлттэй хамтран ажиллах хэрэгтэй гэжээ. Тэрээр өөрийн төрсөн сургуулийнхаа залуусд хандан хэлэхдээ, Хятад улсын боловсролын систем мастеруудыг хүмүүжүүлж чадна. Залуу багачуул эрэлхэг зоригтой, ёс суртахуунтай чадварлаг хүн болон хүмүүжиж, том үүрэг хариуцлага үүрэх хэрэгтэй. Сэтгэлдээ ихийг тээж явбал сая үндэсний сэргээн мандалтын их үйлст үүрэг хариуцлагатай байж чадна гэжээ.

CRI монгол радио, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 275
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313