Уулын иргэдийн зах орох ”автобус” 

2021 оны 4-р сарын 19 өдөр

          Хаврын өглөө Сычуань-Гүйжөүгийн төмөр замаар ногоон өнгийн галт тэрэг аялна. Тосгоныхон тариалангийн талбайгаас дөнгөж түүж авсан шинэ ногоогоо хулсан сагсанд хийн галт тэргээр уулнаас гарна. Энэхүү галт тэрэг нь "Ногооны галт тэрэг" буюу уулынханд зориулсан зах орох, эмнэлэг орох, сургуульд явах "автобус" юм. 1965 онд Сычуань-Гүйжөү чиглэлийн төмөр зам нэвтэрснээр өдөрт 70 гаруй галт тэрэг дамжин өнгөрдөг болжээ. 2018 онд Чүнчин-Гүйжөү чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноос хойш Сычуань-Гүйжөүгийн төмөр зам аажмаар ачааны шугам болон хувирч, 1993 оноос аялж эхэлсэн 5630/5629 номерын галт тэрэг аялах болов. Тус галт тэрэг вокзал бүр дээр зогсохын дээр тасалбарын үнэ хямд, ачаа бараагаа авч явахад тохиромжтой тул аажмаар шугамын дагуух уулархаг нутгийн иргэд сургуульдаа явах, хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзах, худалдаа наймаа хийх чухал хэрэгсэл болгожээ. Нутгийн иргэд "автобусан галт тэрэг" гэж найрсгаар нэрлэдэг энэхүү галт тэрэг нь халуун хүйтний улиралд ч Сычуань-Гуйжоу чиглэлийн төмөр замаар Үмэн уулын нурууг 28 жил дайран өнгөрч, хэзээ ч зогсоогүй юм. Өнөөдөр 5630/5629 галт тэрэг Зуньи-Чунцингийн хооронд явж байгаагийн дээр нийт аялал нь 300 гаруй км үргэлжлэн замдаа 20 гаруй буудал дээр зогсдог. Хамгийн хямд тасалбар нь ердөө 2 юань байдаг бол хамгийн ойрын буудал нь ердөө 4 км юм. Олон хүний ​​дурсамжийг тээж яваа энэхүү "удаан галт тэрэг" нь хүмүүст Үмэний нуруугаар аялах боломжийг олгосоор байна.

Ирэлт: solongonews.mn, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 414
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313