Дотооддоо үйлдвэрлэсэн 150 автомашин Өвөр Монголоос гарч Москва хотыг чиглэв

2021 оны 4-р сарын 20 өдөр

       Өвөр Монголын Улаанцав дахь Чи сум Логистик Паркаас хөдөлсөн Хятад-Европын X8205 галт тэргэнд дотооддоо үйлдвэрлэсэн 150 арилжааны тээврийн хэрэгслийг ачин Эрээн хотын төмөр замын боомтоор гарсан байна. 15 хоногийн дараа ОХУ-ын нийслэл Москва хотод хүрэх энэ ачаанд  дотоодод  үйлдвэрлэсэн 6300 автомашин экспортлогдож байгаа юм. Дотоодод үйлдвэрлэсэн автомашинуудаас гадна  автомашины шил, дугуй, суудал зэрэг сэлбэг тоног ч Хятад-Европын галт тэргээр экспортлогддог байна. Далайн тээвэрлэлттэй харьцуулахад Хятад-Европын галт тэрэг нь үр ашигтай, 2 долоо хоногт Орос улсад хүрэх давуу талтай. Дотоодын тээврийн хэрэгслийг бүхлээр нь ачиж хүргэх загварыг нэвтрүүллээ. Энэ нь Оросын зах зээлийн эрэлт хэрэгцээнд илүү их нийцэж байна. Чи сумын Логистик паркад Хятад-Европын галт тэрэгний тоо нэмэгдэхийн хэрээр Жинингийн ачаа тээврийн төв нь "хурдан, цаг баримталдаг, аюулгүй, тогтвортой, ногоон, байгаль орчинд ээлтэй" олон улсыг холбосон ачаа тээврийн брэндийг бий болгов. Мөн газар дээр нь хяналт тавих ажлыг бэхжүүлж, боловсон хүчин, тоног төхөөрөмжийг боломжийн байдлаар байрлуулж, ачиж буулгах үйл явцыг сайжрууллаа. Хятад-Европын галт тэрэгний аюулгүй байдлыг хангаж, галт тэрэгний үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, ачаа тээвэрлэх хугацааг богиносгож, ачаа тээвэрлэгчдийн тээврийн зардлыг бууруулсан байна.  Хятад-Европын галт тэрэгний нөлөөгөөр, Улаанцав хотод мод боловсруулах аж ахуйн нэгжүүд суурьшиж, хэсэг томоохон хэмжээний ложистикийн аж ахуйн нэгж, ложистикийн суурингууд Улаанцав хотод цугларч үйл ажиллагаа явуулав. Эдгээр нь Улаанцавын орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү их эрч хүчийг бий болгов. Чи сумын Ложистикийн паркаар дамжуулан импортлогдох бараа мод, самбар, шар сүүний нунтаг зэрэг бүтээгдэхүүний төрөл зүйл ч бас нэмэгдэж байна. Улаанцав хотын Чи сумын Логистик паркад Хятад-Европын галт тэрэг үйлчилж эхэлснээс хойш, Улаанцав-Ташкент, Улаанцав-Москва зэрэг олон улсын таван шугамыг дараалан нээлээ. Ташкент, Москва зэрэг 8 улс орны хотод нэвтэрч, нийт 279 удаа галт тэрэг зорчжээ. Галт тэрэгнүүд дүүрэн ачаатай явж, дүүрэн ачаатай буцдаг ба давтамжийн тогтвортой байдал нь Улаанцавын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр болсон байна.

 Ирэлт: solongonews.mn, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 323
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313