НҮҮДЛИЙН ШУВУУД ГАНГАНАЛДСАН ЭЕ ЗОХИЦОЛ НЬ АМЬД БАЙГАЛИЙГ ЦОГЦЛООН БАЙНА

2021 оны 4-р сарын 16 өдөр

          Хаврын улирал болж түмэн бодис амилан сэргэж, нүүдлийн шувууд уван цуван айлчлан ирж нуур цөөрөмдөө нутагшина. Шинэ барга баруун хошуу нүүдлийн шувуудын нүүдлийн зам ба үржин нутагших чухал газар болсны хувьд жил бүр маш олноороо энд саатдаг. Тэд нуур цөөрмийн хулс бургас, номин тунгалаг нуурын усанд тоглон наадаж, гойд сайхан амь ахуйн үзэмж зургийг бүрдүүлнэ.  Дөрөвдүгээр сард Хөлөн нуурын, мөс цас хайлан, нүүдлийн шувууд халин дүүлж, хун галуу нуур цөөрөмд нь умбан бүжиглэж, болор тунгалаг нуурын усанд өд сөдөө цэвэрлэн, нүүдлийн  ядрал зүдэрлээ тайлна.  Хөлөн нуур улсын зэрэглэлийн байгал хамгаалалтай болсны хувьд орчин тойрон мэдэгдэм сайжирч, олон төрлийн өвс ургамал, загас жараахай үржиж нүүдлийн шувууд амьдрах орчин нөхцөл сайжирчээ. Хөлөн нуур хөвөө дагуу нүүдлийн шувууд улам олшров.  Хөлөн нуурын улсын зэрэглэлийн байгаль хамгааллын өртөөний хамгаалагч Ү Мөрөн “Манай Хөлөн нуурын байгаль хамгааллын оронд  нүүдлийн шувууд мэдэгдэм олширсон. Энэ нь манай хамгааллын орны намгархаг газрын хэмжээ ихсэж, нүүдлийн шувуудын оршин амьдрах нөхцөл сайжирсантай холбоотой. Мөн жилээс жилд нүүдлийн шувуудын төрөл нэмэгдэж, одоо 360 гаруй төрлийн  шувууд ирэх болжээ” гэлээ. Алтан-Эмээлийн зүүн хэсэгт орших Хөх нуурын цэцэрлэгийн нууранд хэдэн зуун галуу нүүдэллэн ирж, хөх тэнгэрт дураараа дүүлэн нисэж, ганганаж гунганан олны анхаарлыг татна.  ШББХ-ны амь байгалийн орчин тойрон өдөр ирэх бүр сайжирч, хошууны эргэн тойрны нуур цөөрөмд нүүдлийн шувууд олноор нүүдэллэн ирж, хүн ардтай эе зохицонгуй амьдрах болов.  

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл
 

  • Туяа
  • 346
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313