“Жангар”-ын 35 бүлгийг нэг амьсгаагаар хайлав

2021 оны 3-р сарын 15 өдөр

       Шинжааны Батаа гэдэг Монгол залуу “Жангар”-ын 35 бүлгийг гурван өдрийн турш 21 цаг хайлсан амжилтаараа Жангар хайлагчдын дэлхийн амжилтын гуравдугаарт бичигдлээ. БНХАУ-ын ШУӨЗО-ны Хар-Ус хотын  Монгол үндэсний Тавилхайт сумын харьяат Батааг ӨМИС-ын Жангар судлалын төвийн хээрийн судалгааны багийнхан 2018 оны наймдугаар сарын 25-27-ны өдөр сурвалжлахад Жангарын “Догшин шар Гүргийн бүлэг”-ийг 3:20 цаг хайлж өмнөх амжилтыг шинэчилж байсан юм байна. Жангарч Батаа өмнө нь ӨМӨЗО-ны Улаанхад хотод уригдан очиж Жангар хайлж олныг бишрүүлж явсан билээ. Мөн тэрбээр ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн хэвлэлийн хорооны урилгаар Жангарын 56 бүлгийг 85 цагийн турш цээжээр хайлж цөөн тоот үндэсний соёлыг хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:CCTV.com, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 302
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313