Уран зургаар амьдралаа урлагч

2021 оны 4-р сарын 14 өдөр

      Хуучин барга хошууны Хөхнуур тосгоны Өвөрнуур гацааны Алмас эгэл жирийн нэгэн малчин айлын хүүхэд. Тэр өнгө будаг зохицуулан амьдралыг гарын аяар зурна. Түүний зурагчин болох хүсэл ийн хөтөлжээ. 2009-2013 он болтол Алмас Өвөрмонголын багшийн их сургуулийн уран зургийн дээд сургуульд суралцаж, сургуулиа төгсөн  Хөх нуур тосгоны сургуульд уран зургийн багшаар ажилласан юм. 2016 онд өөрийн гэсэн уран зургийн “Шүтээн” нэртэй урлангаа байгуулж зурагт дуртай авъяаслаг хүүхдүүдэд зааж зөвлөсөөр.  2021 он Дундад улсын “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн эхлэл. Өвөрмонголын өөртөө засах орон  эко хөгжлийг эрчимжүүлэх үүднээс үр хойчдоо ногоон дэлхийг үлдээхээр хүүхэд багачуудад энергийг арвилах ухамсрыг буй болгохын төлөө, тусгай  энерги арвилах хичээлийг зааж олны хүрээллийг олсон байна.   Алмас хичээлдээ бор зураг, түргэн бичлэг, усан будгийн зураг, ясан дээрхи зураг, олсон зураг, арьсан сийлмэл, ваарын зураг, чулуун зураг, хүүхдийн утсан дүрслэл, хүүхдийн гар урлал, үндэсний онцлогт зураг зэрэг элбэг баялаг төрлөөр хичээлээ зааж, хүүхдүүдийн сониуч сэтгэхүй, амьд дүрслэхүйн сэтгэхүй, авъяас билиг юуг нь нээж, өөрөө тасралтгүй дээшлэх зорилтоор улс орон хот хошууны олон уралдаанд оролцож, гялалзсан амжилтыг олон сонсжээ. 


Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 327
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313