ХҮН АМЫН ТОО 2,2 ХУВИАР ӨСЛӨӨ

2018 оны 1-р сарын 16 өдөр
 \"\"Дорнод аймгийн хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар 79.5 мянгад хүрч өмнөх жилүүдийнхээс 2.2 хувиар өслөө. Нийт хүн амын 56.3 хувь нь аймгийн төвд, 17.3 хувь нь сумын төвд, 26.4 хувь нь хөдөө амьдарч байна гэж тус аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

\"\"
Өнгөрсөн онд Дорнод аймгийн хэмжээнд 1922 эх амаржиж, 1934 хүүхэд төрж, нас баралт 430 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 7 хувиар, төрсөн хүүхэд 6.8 хувиар, нас баралт 16.8 хувиар буурсан байна.  Нас баралтын шалтгааныг төрлөөр нь авч үзвэл, хорт хавдрын нас баралт 134 тохиолдол бүртгэгдэж нийт нас баралтын 31.2 хувь, осол гэмтлийн нас баралт 59 тохиолдол буюу 13.7 хувийг эзэлж байна.

  • Отгонтуяа
  • 802
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313