ЕСӨН ХҮН АРХИНД ХОРДОЖ, НЭГ НЬ НАС БАРЖЭЭ

2018 оны 1-р сарын 15 өдөр
\"\"Энэ сарын 11-ний өдөр Дорнод аймагт есөн хүн архинд хордож, нэг нь газар дээрээ нас баржээ. Архинд хордсон иргэд Дашбалбар сумаас хойш 70 км-т мал, мах авч явах үедээ архидан согтуурч, техникийн зориулалттай шингэн нэмж ууснаар ийн хордсон байна.

Улаанбаатар хотоос очсон иргэн Т машиныг хөлдөхөөс хамгаалах зориулалттай цэнхэр өнгийн шингэнийг ундааны саванд хийж авч явснаа гаргаж, “өмнө нь ууж үзсэн, зүгээр” гэхэд нь ууцгаасан гэж мэдүүлээд байгаа юм. Амиа алдсан Улаанбаатар хотын иргэн Т зүрх нь зогссон байдалтай Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдэн ирснээр хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэжээ. Одоогоор өвчтөнүүдийг БОЭТ-д шилжүүлэн авчраад байна. Нэг иргэний биеийн байдал хүнд, бусад нь хордлогын шинжтэй эмчлүүлж байна гэж мэдээллээ.
Дээрх явдалтай холбогдуулан Дорнод аймагт онц байдал зарлаад байна. 

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 399
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313