Хулсан бүрээстэй Монгол гэр

2020 оны 8-р сарын 13 өдөр

      Хулсан бүрээстэй Монгол гэр нь эрт үеэс Барга ястаны  эдэлж хэрэглэсээр ирсэн Улсын зэрэглэлийн биет бус соёлын өв юм. Хулсан бүрээстэй Монгол гэр нь зуны улиралд сэрүүн тааламжтайн дээр нүүж суухад хялбар, агаарын солилцоо сайн явагддаг хулсан тээвэр ба бургасан шихээтэй байдгаараа онцлог.  Хулсан бүрээстэй Монгол гэрийн хулсан дээвэр, бургасан шигээ, хялгасан оосор, хялгасан бүслүүр зэргийг хийх явц нь туйлын нарийн нягт. Тус гэр байгалийн өнгөтэй, цэвэр цэмцгэр, энгийн авсаархан, байгаль орчинд бохирдолгүй, үнэ өртөг хямд төсөр, бороонд норох тусам оосор бүслүүр болох хулс нь нягтрч, ус нэвтэрдэггүй зэрэг олон давуу талтай. 2007 онд хулсан бүрээстэй Монгол гэр нь улсын зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн ба Хуучин барга хошууны Сугар гуай ч тус гэрийг барих соёлын биет бус өв тээгч болсон юм. Тэрээр энэхүү онцлогтой гэрийг олон нийтэд сурталчилахын тулд Хулсан бүрээстэй Монгол гэр урлах сургалтыг олон удаа зохион байгуулж үндэснийхээ уламжлалыг өөрийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж байна.  Хуучин барга хошууны Хөх нуурын Ангирт гацааны Алтанчимэг, Сугар настны шавь бөгөөд Хотын зэрэглэлийн биет бус соёлын өв тээгч  мөн Хулсан Монгол гэр урлаач юм. Саяхан тэд үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хулсан бүрээстэй Монгол гэр хийх үйл явцыг олон нийтэд танилцуулжээ. 

  • Туяа
  • 408
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313