Уламжлалт эсгий урлалаа өвлүүлж байна 

2020 оны 8-р сарын 5 өдөр

       ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны соёлын төв рүү үндэсний хувцсаараа гангарсан настнууд гар урлалын ажилдаа яарцгааж байлаа. Хананд өлгөсөн, ширээнд өрсөн зуугаад төрлийн Монгол гэрийн хэрэгсэл, үндэсний хувцас, эмээл хазаар, эсгий урлалууд олны анхаарлыг татна. Барга ястны уламжлалт эсгий урлал биет бус соёлын өв юм. Олон зуун жилийн нүүдэлчин амьдралын явцад Баргууд арьс ширээр ахуйн эд хогшилоо урлаж ирсэн. 71 настай Должин эмээ Баргын эсгий эдлэл хийх, дээс томох ур чадварыг эзэмшсэн Хөлөнбуйр хотын биет бус  соёлын өв тээгч. Тэрээр энэхүү уламжлалт ур чадвараа уламжлуулахын тулд 2014 онд Баргын уламжлалт эсгий эдлэл хийх гар урлалын холбоо байгуулжээ. Одоо 23 гишүүнтэй тус холбоо 200-аад шавь сургаж, олон зуун төрлийн эсгий урлалын бүтээгдэхүүн хийсэн байна.  Должин гуай холбоо байгуулснаас хойш 700 мянга гаруй юанийн орлого олсон ба борлуулалтын 10 хувийг холбооны хөгжлийн санд хуримтлуулдаг гэнэ. Энэ нь малчин бүсгүйчүүдэд орлого олох үүдийг нээж өгсөнөөр барахгүй амьдралд нь нь зөв дадал зуршлийг бий болгожээ. 
                                                                             

  • Туяа
  • 345
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313