Бүрэнбаярын урласан Монгол гэр

2020 оны 8-р сарын 3 өдөр

      Уламжлалт гэр, Одот гэр, цонхтой гэр гээд том жижиг, өөр өөр хэлбэр бүхий Монгол гэрүүд Хөлөнбуйрын талд цайрна. Энэ бол Бүрэнбаярын Монгол гэрийн  үйлдвэр.  40 нас шүргэж яваа  малчин Бүрэнбаяр сонин хачин сэтгэмжээ гэр урлалдаа шингээж, уламжлалыг шинэчлэлтэй хослуулж байна. Бүрэнбаяр багаасаа Монгол гэрт дуртай байжээ. “Тооноор мэлтийх дугуй тэнгэрийг харах гэр маань өлгий шиг санагддаг” гэх. 2000 онд, түүний нэг хамаатан нь Монгол гэрийн үйлдвэр байгуулжээ. Бүрэнбаяр хамаатныхаа гэрийн үйлдвэрт мянгахан юаний цалинтай ажилладаг байсанч ажилдаа дуртай сэтгэлээсээ хийнэ. Ийн хоёр гурван жилийн дараа тэрээр Монгол гэр урлахад мэргэшив.  Тэдний үйлдвэр уламжлалт гэр хийдэг байсан ба хэрэглэгчид уламжлалаас өөр загварын гэр захиалахад  захиалгыг нь буцаадаг байв. Бүрэнбаяр харин өөр бодолтой. “Цаг үе өөр болж, нийгэм хөгжиж байна, Монгол гэр ч гэсэн цаг үетэйгээ зохицох ёстой, шинийг эрэлхийлж, өөрчлөлт оруулах ёстой” гэж бодно. Ингээд тэрээр хамаатныхаа үйлдвэрээс гарч, 2006 онд өөрийн гэсэн гэрийн үйлдвэр байгуулав. Тэрээр хана нь 1.3 метр өндөртэй, 3-30 метрт хүртэл диаметртэй гэр урлах болов. Урьд нь зөвхөн орон сууцны зориулалтаар гэрийг ашиглаж байсан бол орчин цагт зоогийн газар, театр зэргээр ашиглах болж  тусгай захиалгаар гэр урлуулах болов.  Монгол гэрийн хаалганд буудалд хэрэглэдэг карттай цоож хийж дотроо  ариун цэврийн өрөө, халуун устай байхаар тохируулсан нь жуулчдад аюулгүй амар тайван сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.  “Илүү олон хүн надтай адил үзэсгэлэнт Монгол гэр өв соёлоо хайрлахыг би хүсэж байна” гэж Бүрэнбаяр ярьж байна.  


Синьхуа агентлагийн сурвалжлагч Ван Жин, Хуньмэй, Хасбаган, Цэнгэл , Урьхан

  • Туяа
  • 283
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313