Хятадад үйлдвэрлэсэн нэг сая шахам төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ

2018 оны 1-р сарын 11 өдөр
\"\"Аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд БНХАУ-д үйлдвэрлэсэн 19 нэрийн 1936 ширхэг, 965.4 мянган төгрөгийн өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүн хурааж, устгалын комисст шилжүүлжээ. Дээрх хүнсний бүтээгдэхүүн гол төлөв жижиг савлагаатай, шошгын мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн төрөл бүрийн хэлбэр дүрс, тоглоом, зурагтай  чихэр, чипс, гаа, ундаа, цэлцэгнүүр, шагшуурга, шанцай, хатаасан жимс, чавга зэрэг байжээ.

Тус газраас шинэ жилийн баярын өмнөхөн хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар нийт 78 зөрчил илрүүлснээс 60 буюу 79 хувьд нь арилгуулах арга хэмжээ авсан байна.

Мөн хэрэглэх хугацаа хэтэрсэн ундаа, набор, шар айраг, чихэр, хөц будаа, жүүс зэрэг8 нэрийн 163 ширхэг, 374.4 мянган төгрөгийн бүтээгдэүүнийг хуулийн дагуу татан авахуулав.
Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд Дорнод аймгийн хүнсний үйлдвэр, зоогийн газруудын үйлдвэрлэсэн 20 нэрийн 35 ширхэг бүтээгдэхүүнийг хамруулахад 34 нь буюу 97.1 хувь нь чанар, аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангасан дүн гарчээ. 

  • Отгонтуяа
  • 393
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313