Мал сүрэг таван төрөлд өсч 2 саяд хүрэв

2018 оны 1-р сарын 11 өдөр
\"\"Манай аймгийн мал сүргийн тоо таван төрөлд өсч, тоо толгой 2 саяд хүрчээ. Аймгийн Засаг даргын 2017 оны А/533 дугаар тоот захирамжийн дагуу мал тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд явуулсан юм.

Энэ өдрүүдэд 14 сумын 66 багт 353 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор 76 хүн мал тооллогын явцад хяналт тавьсан байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо толгой 2 сая 57 мянгад хүрч өмнөх оны мөн үеэс 334898 толгой буюу 19.4 хувиар өсчээ. Таван төрлөөр нь авч үзбэл, тэмээ 5579, адуу 250 мянга, үхэр 207 мянга, ямаа 592 мянга, хонь нэг сая толгойд хүрсэн гэж ХХААГ-аас мэдээлэв.
Сонирхуулахад, 1990 оноос хойшхи малын тоо толгойн өсөлтийн үзүүлэлтээс харахад, 1995 онд хамгийн бага буюу 591388, харин энэ онд хамгийн их буюу 2057808 толгой мал тоологдлоо.
  • Отгонтуяа
  • 622
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313