Монгол ахуйтай танилцах сонирхолтой жуулчдын тоо өсчээ

2018 оны 1-р сарын 3 өдөр
 \"\"Хорвоод ганц тоологдох онгон дагшин байгаль Шинэ барга зүүн хошуунд бий. Монголын түүхийн хуудсанд тэмдэглэгдсэн нэгэн аймаг болох Баргачууд энд оршин тогтнодог. Эх орны газрын зургийн тахиан хэлбэрийн толгойн цацагт шигтгэсэн цэнхэр номин гэж алдаршсан газар бол Шинэ барга зүүн хошуу билээ.

\"\"
Шинэ барга зүүн хошуу нь Хөлөнбуйрын тал нутгийн өрцөнд байрлаж, газар нутаг нь 2.2 түмэн кв.км, хоёр улс нэг аймаг дөрвөн хошуу , хоттой хөрш. Баруун өмнө талаараа Монгол улстай хил залгаа , зүүн хойд талаараа Оростой Эргүна голоор хиллэж, өмнө талаараа Хянган аймгийн Рашаан хоттой хөршилж, хойгуураа Манжуур хоттой хиллэдэг. Өвөрмонголын өөртөө засах орны \"Хайлар -Манжуур -Рашаан\" аялал жуулчлалын маршрутын гол хэсэгт нь багтдаг.

\"\"
Шинэ барга зүүн хошуунд жуулчдын сонирхлыг татсан содон өвөрмөц онцлогтой, дэлхийд ховордсон ганц тоологдох онгон байгаль, хөрс, тал хээр, ой шугуй, нуур бүрд, гол мөрөн, уул хайрхан, доворхог, нуга, цөл, цаст нутаг, дэлхийд ховордсон ан амьтан, ургамал зэрэг ховор чухаг эх баялагтай.
Үндэстний соёл иргэншлийн өнөд уламжлалтай - Барга ардын уртын дуу, барга хувцас засал, барга уламжлалт идгээн, унд, барга ардын бүжиг зэрэг нь Хятад улс, ӨМӨЗО-ны зэрэглэлийн бодисын бус соёлын өвд бүртгэгдэж, \"Хятад улсын монгол үндэстний уртын дууны өлгий \", \"Хятад улсын Монгол үндэстний уртын дууг хамгаалах нутаг, \"ӨМӨЗО-ны чөлөөт бөхийн нутаг \" зэрэг гялалзсан соёлын цолтой. Онгон эх байгалиараа хадгалагдсан эгэл борогжуун тал нутгийн үндэстний хэв намба нь жуулчдын анхаарлыг ихэд татсан.

БАЯРТ, ЦЭНГЭЛ, ЧИНЬЧҮНЬ
  • Отгонтуяа
  • 563
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313